“Шударга ёс эвсэл”- ийн шударга бус үйлдэл
2015/08/14
Постмодернист яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд өгөх зөвлөгөө” шүлгийн
“Бурхан…
….Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна … “ хэмээх мөр үүнийг бичихийн өмнө өөрийн эрхгүй санаанд орж байна.
Улс төрийн намуудаас МАХН, МҮАН 2012 оны сонгуулиар эвсэж оролцсон. Тэд эвслийнхээ нэрийг “Шударга ёс” гэж нэрлэсэн байдаг. “Шударга ёс” гэдэг энэ үг ард түмэнд хамгийн ойр, тэдний хүссэн хүлээсэн зарчим байдаг бол улс төрчдийн хувьд хамгийн хол, тэдний хувьд хүслээ хэрэгжүүлэх лоозон болдог бололтой. Магадгүй хамгийн их шударга ёс ярьдаг хүмүүс их хамгийн шударга бус үйлдлийг хэрэгжүүлдэг юм биш биз гэж бодол төрж байна.
Өнгөрсөн 3.5 жилийн хугацаанд парламентэд суудалтай МАХН-МҮАН- ын “Шударга ёс” эвслээс шударга ёсонд нийцэх дорвитой шийдвэр бараг гарсангүй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй болов уу. Энэ эвсэлд нэгдэн байж, эл эвслийн нэрээр нэр дэвшин олны итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон гишүүн нь хувийн эрх ашгаа өөрийг нь сонгосон сонгогчдоос дээгүүрт тавьж шударга ёсыг уландаа гишгэж, намаа сольсноор энэ эвслийн үнэн төрх нийтэд ил болж эхлэсэн.
Ерөөс өнгөрсөн хугацаанд Шударга ёс эвслийнхэн хийхийг зорьсон, хийхээр улайрсан, хийхийн төлөө зүтгэсэн, эцэст нь хийж чадсан цорын ганц нийтийг хамарсан үйлдэл бол Өршөөлийн хуулийг батлуулах явдал байлаа. Гэхдээ тэд ард түмнийг бодсондоо биш, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамруулахаар зорьсондоо, улмаар түүнийг дахин хууль шүүхийн хаалга татуулахгүй байх зорилгыг агуулсандаа тэдний дээрх хичээл зүтгэлийн мөн чанар чиглэгдэж байлаа. Эцэст нь “Шударга ёс эвсэл” зорилгодоо хүрч чадсан. МАХН бол Н.Энхбаярын байгуулсан, Н.Энхбаярт үйлчилдэг, Н.Энхбаярын төлөө нам гэдгийг өнгөрсөн түүх ийнхүү баталлаа.
Н.Энхбаяр өршөөгдсөн. Тэрбээр Өршөөлийн хууль батлагдсаны маргааш “шаардлага гарвал засаг төрийн хэрэгт туслая, зөвлөе” гэсэн “манж үг” хэлсээр эх орондоо ирсэн. Үнэндээ Н.Энхбаяр төрд туслах, зөвлөх биш, төрийн бодлогод гар бие оролцохоор ирсэн нь тодорхой. Н.Энхбаяр их даруу болжээ. Өнгөрсөн хэдэн жилийн хууль шүүх, шорон гяндан түүнийг бодсоноо итгэлтэй ил цагаан ярьдаггүй, дотроо хадгалж, гаднаа инээж явдаг болгожээ.
Одоо тэр “өшөөгөө” авч эхлэнэ. Ингэхдээ тэр аядуу зөөлөн байж, алсаас удирдаж ажиллана. Хүссэн хүсээгүй АН Н.Энхбаярт буулт хийнэ. Хэрвээ Н.Энхбаяр өөрийн эвслээ засагт оруулахгүй гэвэл АН хэн ч биш болж, Засгийн хямрал нүүрлэнэ. Иймээс улс төрийн хөзрийн ихэнх нь Н.Энхбаярт байна.
Ийнхүү “Шударга ёс эвсэл” ганцхан хүнд үйлчилсээр ирсээр, одоо ч гэсэн үйлчилж байгаа нь шударга явдал байж чадах уу?
Яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд өгөх зөвлөгөө” шүлэгт 2 мөр нэмэрлэе…
“Н.Энхбаяраа …
Чи өөрийн намын улс төрийн тунхаг, уриа бүрд ШУДАРГА ЁС гэсэн үг байх ёстой гэж Чангаа дуугаар хэлсэн
Чиний “Шударга ёс” гэсэн үгэнд хууртсан хүмүүс шударга бус үйлдлийг хийсээр байна.
Ц.Мөнх
Зочин · 2015/08/17
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/17
МАХНын удирдлагууд 1990 оноос өмнөа нарт өмч хөрөнгө хэрэггүй нам засаг чинь тэжээнэ гэж хууран мэхэлж Монголчуудын бүх мал хөрөнгийг нийгэмчлэх нэрээр дээрэмдэн авч ганц Оpос улсаас хараат байлгаж Орос улс нь хямралд орж 1990 онд МАН-ын балгаар Монгол улс амаараа шороо үмхэж баларсан.Ямарч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна, тэгээд Монгол улсыг хөгжүүлнэ гэхэд эрүүл саруул ухаантай хүмүүс итгэж болно гэж үү? МАН 80 жил дангаараа засгийн эрхийг барьсан туршлагатай гээд байгаа, Mонголоос бусад социалист гэж байсан улсууд Оросын зээл тусламжаар өөрийын орондоо ган хайлуулах болон авто машин,трактор, зэвсгийн үйлдвэрүүд байгуулчихсан. Гэтэл манай ард иргэд 1990 онд Ардчилал ялтал нолийн цаас, дамск, скочоо ч мэдэхгүй, хүүхэд, настай хүмүүсээ бие засуулдаг горшоконд хүнд идээ тавьж өгдөг тийм бүдүүлэг байсан нь харамсалтай үнэн.
зочин · 2015/08/16
ямар муухай хүн бэ хүүхэд яасан гнэээээээээээ
Зочин · 2015/08/15
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан. Бид далдыг харж чадахгүйгээс хойш УИХ-д хүнээс өөр амьтан сонгохгүйгээс хойш өөрсдийгөө сайн гэж худал ярьж байгаа бие даагчид, бусад хүмүүс биш, өөрсдийгөө 100-гаад жил сайн гэж худал хэлж Монгол улсыг амаар нь шороо үмхүүлсэн цуст алуурчин МАН биш, зөвхөн дарга нарын идсэн уусан хулгай луйврыг сонгуульд ялж байж зоригтойгоор хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулж чадсан АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
Батхүү · 2015/08/15
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
Зочин · 2015/08/15
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
gomo monhoo · 2015/08/15
Төмөр замын гурван угсармалын гомо мөнхжаргал гэж хогийн хулгайч чи байрныхаа банди нарыг оролдож байранд шившгээ хутгаад одоо нархан хотхонд зугатаж очоод нархан хотхоны банди нарыг оролдохоо боль. Муу ижил хүйстэн
gomo monhoo · 2015/08/15
Төмөр замын гурван угсармалын гомо мөнхжаргал гэж хогийн хулгайч чи байрныхаа банди нарыг оролдож байранд шившгээ хутгаад одоо нархан хотхонд зугатаж очоод нархан хотхоны банди нарыг оролдохоо боль. Муу ижил хүйстэн