АН-аас томилогдох сайдууд хэн бэ?
2015/08/15
Одоо хүссэн хүсээгүй АН, МАХН МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй хамтарна, Н.Энхбаяртай дахин гэрээ байгуулна. Н.Энхбаяр намынхаа улс төрийн томилгоог өөрөө гардан хийхээр эх орондо ирээд байна. Ямартай ч тэдэнд 6 сайдын суудлаас 2-ыг өгөх бололтой. Үлдсэн 3 яамнаас 1-ийг нь ИЗНН-д өгнө гэж үзвэл 3 суудал АН-д үлдэж байна.
Тэгвэл АН-аас сайдаар томилох 3 яам нь аль яамд байх вэ?, хэн сайдаар томилогдох бол гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар АН-ын зүгээс Сангийн яам, Зам тээврийн яам, БОНХЯ-ыг авахаар төлөвлөж байгаа бололтой. Сангийн яамны сайдаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын нэр яригдаж байгаа бол Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн Б.Наранхүү өрсөлдөгчгүйгээр тодорсон сурагтай. Харин БОНХЯ-ын сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нарын нэр дуулдаж байна.
Тэгвэл эдгээр хүмүүс хэн нь хэн бэ гэдгийг уншигчиддаа товчхон танилцуулья.
Б.Гарамгайбаатар: 2012 оны сонгуулиар Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө зам барилгын “Монроуд” ХХК-ны захирлаар ажиллаж Хэнтий аймаг руу чиглэсэн зам барьж байсан. Түүний удирдлага дор ажиллаж байсан замын компани нь зам барилгын ажлаа чанаргүй хийдэг гэдгээрээ удаа дараа хэл ам таталж байсан. Дээр нь эрхэм гишүүн маань Анод банкны дампууралтай нэр холбогддог. Ийм хүнийг АН-аас Монгол улсын Төсөв сангийн удирдагчаар томилохоор зэхэж байгаад дургүйцэх хүмүүс олон байна. Магадгүй тэрээр Сангийн сайдаар томилогдохдоо хүрвэл ашиг сонирхолын зөрчилтэй гэдгээрээ нэр нь татагдаж мэдэх нэгэн.
Фортуна Н.Батбаяр: 2004 оноос хойш парламентын гишүүнээр тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай парламентчдын нэг. 2012 онд байгуулагдсан Н.Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн газарт Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж Чингис, Самуурай бондыг “босгох” ажлыг санаачилан хэрэгжүүлж, бас зарцуулах ажилд оройлон оролцсон нэгэн гэдэг. Хааяадаа төрийн галыг бадраах, бөө бөөлөх гэх зэрэг тэс хөндлөн юм ярчих гээд байдаг сул талтай ч Б.Гарамгайбаатарыг бодвол эдийн засгийн мэдлэг, парламентчийн зангарагаараа энэ яамыг дөмөгхөн аваад явчихаж чадах нэгэн гэж үзэх хүмүүс олон байна.
Л.Эрдэнэчимэг: 2012 онд Сонгинохайрхан дүүргээс сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Тэрээр парламентын шинэ гишүүний хувьд Тамхины хуулийг санаачлан батлуулсан. Олон нийт түүнийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэхээсээ илүүтэй “Моносын Эрдэнчимэг”, “бенз Эрдэнэчимэг” гэж ярих юм билээ. Учир нь тэрээр УИХ-ын гишүүн болхоосоо өмнө монголын эмийн салбарын хамгийн том үйлдвэр болох МОНОС-ыг байгуулж, удирдаж явсан бол гишүүн болсон хойноо өөрийн унадаг “төмөр хүлэг” болох цоо шинэ “Бенз S-500″ машинаа твиттер хуудаснаа гайхуулж магтаж хэлснээс нь болж ингэж хочлох болжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол түүнд хол салбарын нэг, магадгүй тэрээр энэ яамны сайд болно гэж сэрүүн зүүдэлж байж ч мэдэх. Үнэндээ байж байгаад гэнэтхэн “орон гаран” юм ярьдаг гишүүдийн нэг болох тэрээр хэдхэн хоногийн өмнө нэгэн сэтгүүлд “Оюу толгойн гэрээг гацаасандаа би баяртай байна” гэж тэс хөндлөн ярилцлага өгчээ. Ийм хүнээр байгаль орчин, аялал жуулчлалын салбараа удирдуулах нь учир мэдэхгүй хүүхдэд эрх өгсөнтэй адил хэрэг болно гэж ажиглагчид үзэж байна.
Г.Баярсайхан: УИХ-ын гишүүнээр 2 дахь удаагаа Нийслэлийн Чингэлтэй дүүргээс улиран сонгогдсон түүнийг УИХ дэх ногоон хөгжлийн талаарх ганц мэдлэгтэй хүн гэж хэлж болох. 2012 онд дахин сонгогдсноосоо хойш парламентчийн идэвх өмнөхөөсөө суларсан гэж сонгогчид ярих юм билээ. Гэсэн хэдий УИХ-аар газрын хэвлий, байгалийн баялаг, экологийн асуудал хэлэлцэгдэх бүрд дуугарч байдаг гишүүдийн нэг. Анх “Улс төрд мод тарья”гэсэн уриатайгаар улс төрд хөл тавьсан эмч, экологийн доктор /Ph.D/ түүнийг Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад АН-аас хамгийн тохирох хүн гэж ажиглагчид үзэж байна.
Б.Наранхүү: УИХ-ын гишүүд дунд дээд мэргэжил эзэмшээгүй 2 хүний нэг гэдэг. 2012 онд Дундговь аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон. АН намдаа төдийгүй Монголдоо дээгүүрт орох хөрөнгө чинээтэй хүний нэг. Худалдааны төв барьж, хурдан морь уядаг түүнийг УИХ-ын чуулганд та цөөн харсан байх. Оюутнаар бол хичээлээ их тасалдаг, сул дүнтэй оюутан л гэсэн үг. Гэсэн хэдий ч тэр аливааг мөнгөөр аргалахдаа гаргуун. Дундговь аймгаас энэ жил Улсын начин цолтон шинээр 2 төрснийг түүнтэй холбож ойлгох хүмүүс байдаг юм билээ. Бэл бэнчингээрээ Дундговьчуудаа өмнөө сөхрүүлсэн гэж хэлж болох тэрээр Зам тээврийн сайд болох бүх тохироогоор өнөөх л аргаараа нэгэнт хийчихсэн, одоо томилогдох өдрөө хүлээж суугаа гэж улс төрийн ажиглагчид ярьж байна.
Ийнхүү АН-ын сайдад нэр дэвшиж болох кандидатуудын талаарх товч мэдээллийг уншигчиддаа хүргэлээ. Удахгүй дээрх гишүүдийн хэн, хэн нь салбар удирдах сайд болохыг та бид хамтдаа харах л үлдлээ.
Судлаач А.Тамир
Зочин · 2015/08/17
88583399 ЭНХБАЯРЫН ХЭРГҮҮД МӨН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД МӨНГИЙГ НЬ АВААД ГАДААДРУУ АЛЬ УЛСАД НУУГДСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ БОЛСОН М.А.Н-ЫН ЗОРИГ САЙД , БАЯР САЙД НАРЫН ХЭРГҮҮД Ч БАГА ХЭРЭГ. ХАРИН ЖАНЖИН СҮХБААТАР БОДОО ДАНЗАН НАРЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН М.А.Н-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН / ОДООГИЙН М.А.Н / ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ ЗАЛГИСАН ЦААШЛААД АРД ИРГЭДИЙН ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭН АВСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН ҮЙЛДСЭН ХЭРЭГ ХАМГИЙН ЖИГШИН ЗЭВҮҮЦМЭЭР МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХЭЗЭЭ Ч ГАР Ч БАЙГААГҮЙ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ МӨНӨӨС МӨН. ХЭРВЭЭ АРД ИРГЭД ХУВИЙН МАЛ ХӨРӨНГӨТЭЙГЭЭ БАЙСАН БОЛ 1990 ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛАХ ҮЕД МОНГОЛЧУУД ИНГЭТЛЭЭ АМААРАА ШОРОО ҮМХЭХГҮЙ БАЙСАН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛС ОРОНТОЙ САЙН ХАРИЛЦААТАЙ БОЛЖ ХЯМД ГУРИЛ ,БУДАА ХУВЦАС ХУНАРААР ХАНГАГДАЖ МОНГОЛ УЛС АВРАГДАЖ ӨНӨӨГИЙН САЙХАН БҮХЭН БИЙ БОЛСОН..МӨН 2 ХҮН ОРОСУУД ГАР ЗАЙЛ ГЭЭД ОРОСУУД ГАРЧИХСАН
Зочин · 2015/08/17
1990 оноос өмнө гуйлгачин нийгмийн үед гадагшаа гарч ажил хийгээд өнөөгийн дайны газартай, байртай, машинтай, малтай болж байх нь яасан юм. Тэр үед тэгж санаархах юм бол МАН-д толгойгоо залгиулсан 3 түмэн Монголчуудын араас орох аюултай байсан. 88583399
Зочин · 2015/08/17
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.
Зочин · 2015/08/16
Уундээ ой гутаж бна ан нам сонгуулыг хар машинаар луйвардаж авсан унхээр сайд хийчих хунгуй юм бол еронхийлогч энэ их хурлыг тараах хэрэгтэй унхээр шудрага юм бол ингэж ард тумнийг улс орныг сулдуулж бсанаас их хурал тараа ийм боловсролгуй арчаагуй намаар засаг бариулсанаас болиулсан дээр зарим хумууст ичих булчирхай бна уу зам тавьж чадахгуй бж яаж сайд хийх аав эклогоч болохоо эмчээ ойлыгтой хийж чадахгуй хун болио болио
zochin · 2015/08/16
ardchilsan nam chini uud ni tataj baiga ym haana baigaa ym hytsaatse
zochin · 2015/08/16
yana a ene Erdenechimeg bondiin munguur togloson Fortuna Batbayar Bayarsaihan yanaa ardchilsan namd ed naraas uur hvn baihgviude chaabaas chaabaas
Зочин · 2015/08/16
Бенз Эрдэнэчимэг ч гэж Эрдэнэчимэг, Зи дарга ч Зи дарга юмаа. Үр хүүхэд нь ч ичих байдаа. Үер кинонд гардаг Молом занги шиг шан харамжаар сайд болно гэж юу байнаа.
Зочин · 2015/08/16
Наранхүүгээс өөр боловсролтой хүн алга уу? Наад газрын найманчин М.Энхболдын хамсаатан чинь 10 анги ч төгсөөгүй баагий шүү дээ.
Зочин · 2015/08/15
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан. Бид далдыг харж чадахгүйгээс хойш УИХ-д хүнээс өөр амьтан сонгохгүйгээс хойш өөрсдийгөө сайн гэж худал ярьж байгаа бие даагчид, бусад хүмүүс биш, өөрсдийгөө 100-гаад жил сайн гэж худал хэлж Монгол улсыг амаар нь шороо үмхүүлсэн цуст алуурчин МАН биш, зөвхөн дарга нарын идсэн уусан хулгай луйврыг сонгуульд ялж байж зоригтойгоор хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулж чадсан АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
Батхүү · 2015/08/15
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
bb · 2015/08/15
altjingiin narankhuu mon uu