Угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч эхэллээ
2015/08/15
Удтал яригдсан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн шинэчлэл өнөөдрөөс эхэлж байгаа юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд 18.7 метр урттай угсраа автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаж эхэлллээ. Уг автобус нь Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шарын автобусны буудлаас Офицеруудын ордон хүртэл явж байгаа юм.
Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах юм байна. Тэдгээрт 20 угсраа, 40 тролейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус багтжээ Түүнчлэн иргэдэд үйлчилгээ хүрэгх шаардлагатай таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийгдээд байна.
Эх сурвалж: www.mminfo.mn