Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын энэ оны эхний долоон сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргажээ. Нийгмийн үзүүлэлтийн хувьд бүртгэлтэй ажилгүй иргэд энэ оны долдугаар сарын эцсээр 31.1 мянга болж, өмнөх сарынхаасаа 1.7 мянган хүн буюу 5.1 хувиар, оны эхнийхээс 5.9 мянган хүн буюу 16 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 мянган хүн буюу 10.4 хувиар буурсан байна. Ажиллах хүчний энэ оны хоёрдугаар улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд 15-аас дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам1242.6 мянга байгаа юм. Үүний658.2 мянга буюу53 хувь нь эрэгтэй 584.4 мянга буюу 47 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Харин улсын хэмжээнд ажилгүй иргэд 97.3 мянга байгаагийн 58.2 мянга буюу59.8 хувь нь эрэгтэйчүүд 39.1 мянга буюу40.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилгүйдлийн түвшин7.8 хувь болж өмнөх оны мөн үеийнхээс 0.6 пунктээр буурчээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны хоёрдугаар улирлын судалгаагаар өрхийн сарын дундаж орлого 975.7 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс51.6 мянган төгрөг буюу5.6 хувиар нэмэгдсэн ч зарлага нь 979.2 мянган төгрөг болж 6.4 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долоон сард 766.9 тэрбум төгрөг, зарлага 895.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого15.8 тэрбум төгрөг буюу2.1 хувь, зарлага 161.4 тэрбум төгрөг буюу22 хувиар өслөө. Харин зөвхөн өнгөрсөн сарын орлого80.9 тэрбум төгрөг, зарлага 117.5 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаасаа орлого 66.2 тэрбум төгрөг буюу 45 хувь, зарлага 29.2 тэрбум төгрөг буюу 19.9 хувиар буурчээ. Нийгмийн халамжийн сангаас 192.6 мянган хүнд 85.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид нь1.5 мянган хүн буюу 0.8 хувь, олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 5.4 тэрбум төгрөг буюу 6.7 хувиар өсчээ. Харин өнгөрсөн сард нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжид 12 тэрбум төгрөг олгосон нь өмнөх сарынхаасаа1.6 тэрбум төгрөг буюу 12.1 хувь, харин нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 4.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх сарынхаас 0.3 тэрбум төгрөг буюу 7 хувиар буурчээ. “Хүний хөгжил” сангаас энэ оны эхний7 сард18 хүртэлх насны 1014.9 мянган хүүхдэд 142.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.

 

М.Төрчимэг