Нийслэлийн Тээврийн газраас эөнөөдрөөс эхлэн энэ сарыг дуустал хичээлийн шинэ жилийн өмнө үүсдэг авто замын ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхээр болсон билээ. Тиймээс энэ сарын  22, 23, 29, 30-ны амралтын өдрүүдэд  тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм.
 
Уг шийдвэрийн дагуу өнөөдөр болон  энэ сарын 22, 29-ны бямба гарагт тэгш дугаараар төгссөн  тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм.  Харин энэ сарын 23, 30-нд буюу ням гаргуудад сондгой тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцох ажээ.