"Ур чадварынхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлэх" гэсэн уриатай Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн Бразилийн Сан Паулу хотноо үргэлжилж байна. Тэмцээд 60 орны 1200 тамирчин оролцож  эзэмшсэн мэргэжлээрээ ур чадвараа сорьж буй.

 

Дэлхийн ур чадварын тэмцээнийг мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Энэхүү олимпод эх орныхоо нэрийг гарган анх удаа тоосоо өргөхөөр Бразилийг зорьсон Монголын баг олон улсаас арвин их туршлага хуримтуулсан байна. Уг тэмцээний үеэр олон нийтэд мэргэжлийг сурталчлах чиглэлээр шоу үзүүлбэр хийдэг.

 

Энэхүү шоу үзүүлбэрт Монголын оролцогч Х.Лхагвагийн оролцсон орон орны оролцогчдоос бүрдсэн багийнхан тэргүүлж "Багийн алт" медаль авчээ.

 

Мэргэжилтэй ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд түгээх, улс орны эдийн засгийн өсөлтөд ур чадвар чухал нөлөөтэйг тунхаглах зорилготой "Дэлхийн ур чадварын тэмцээн" өнөөдөр өндөрлөнө.

 

А.Ханд 

http://new.mn/