100 айлын нийтийн байрныхан хаалгагүй, цонхгүй, халаалтгүй өвөлжихөд хүрээд байна
2015/08/17
Сүхбаатар дүүргийн 10-р хороо буюу бидний хэлдгээр 100 айлын цагаан нийтийн байрныхан тэр дундаа 3,4-р байрныхан энэ жил хүнд өвөлжих төлөвтэй байна. Учир нь 3 болон 4-р байрны оршин суугчид шинэ орон сууцанд орно гэж найдан барилгын компанитай гэрээ байгуулан нүүсэн байна. Тэднийг нүүсэн даруйд нь цонх болон хаалгыг нь авч, дулааны шугамыг нь хүртэл тасалсан байна. Үүний улмаас гэрээ байгуулаагүй үлдсэн айлууд гудамжныхантай нэг дор амьдарч байгаагаас ялгаагүй орчинд амьдарч байна.
Тодруулбал, 30 гаруй жилийн өмнө тойрог хэлбэрээр хоёр давхар 10 байр баригдсан байдаг. Жорлон нь гадаа ч нийтийнх болохоор оршин суугчид зохицон саяхныг хүртэл байсаар ирсэн. Харин 3,4-р байрны зарим айлууд жилийн хугацаатай нүүсэн. Учир нь хот төлөвлөлт орсон уг хэсгийг орон сууцжуулахаар болсон байна.
Ингэхдээ Монгол улсад бүртгэлгүй “Гэзэгийн худаг” ХХК байр барина хэмээн гэрээ хийж, Хот төлөвлөлтийн газартай гэрээгүй “Өндөр Заяа” ХХК иргэдэд байр барьж өгнө хэмээн оршин суугчдад 3.6 сая төгрөг өгч хөл толгой нь олдохгүй болжээ. Зарим иргэд эхнээсээ шүүхэд хандаад байгаа ч шүүх хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Ийм байдлаас болж өнөөдөр 3,4-р байрныхан траншейныхантай нэг дор амьдарч байна.
Тодруулбал жилийн дараа шинэ байранд орно хэмээн гэрээ байгуулсан айлуудыг нүүмэгц гэрийнх нь хаалга болон цонхыг хэн нэгэн нь авч, дулааны хоолойг таслан, шээс баас ханхалсан орчин болгосон байна. Энд шөнөдөө траншейныхан архидан согтуурч, өтгөн шингэнээ гарган, уг байранд амьдарч байгаа иргэдийг айлгаж ичээж байна.
“Гэзэгийн худаг” ХХК-тай холбоо барихаар лавлахуудаас асуухад бүртгүүлээгүй байна гэв. Улмаар Улсын бүртгэлийн газарт хандахад Монгол улсад ийм нэртэй ХХК бүртгэлгүй байна. Өмнө нь ч байгаагүй хэмээсэн юм. Харин асуудал дагуулаад байгаа дараагийн компани болох “Өндөр Заяа” ХХК -тай гэрээ хийж болохгүй гэдгийг Хот төлөвлөлтийн газраас анхааруулсан байна.
Өнөөдөр 3-р байр нэг талаасаа нурахад бэлэн болоод байгаа бөгөөд үүнийг дараах зураг гэрчилнэ.
Хотын төвийн энэ байршилд шунах хүн олон байгаа нь тодорхой. Тэглээ гээд ийм тодорхойгүй байдал үүсчхээд байхад Хот төлөвлөлтийн газраас мэдээгүй юм шиг чимээгүй суугаад байж боломгүй мэт. Нөгөө талаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахийн тулд энэ хавийг орон сууцжуулах тендерийг дахин зарлах учиртай. Ингэхдээ улсад бүртгэлгүй компанид зөвшөөрөл олгохгүй байхыг анхаарна бизээ.
Бид нөгөөдөр энэ хэргийн талаар дэлгэрэнгүй хүргэх болно.
А.Баярмаа
gg · 2016/05/22
bat uulee dargaa odool ub hotiin darga yum bol iim yuman deer l garch ireh ystoi yum bishuu
Irgen · 2015/08/21
heden shunaltai awgai naraa busad orshin suugchid ni hoogood gargachixaach.Ingj oorsdiinhoo erh ashigiig hohirooj baih yu baina.Bair.talbai,hashaa, choloolj baigaa busad kompanuudiig ch gesen tsoon heden shunaltanguud eldewer muulj ajiliig gatsaadagaa boiluul taarnaa.
Шударга оршин ... · 2015/08/21
Энэ мэт шуналтай хэдэн иргэдээс болж бусад иргэд нь хохирч байна, мөн ажил хийх гэж байгаа хувийн хэвшлийг ч гэсэн хохироож байдаг. Улсын хөгжлөө боддоггүй юмаа гэхэд өөрсдийн ахуй орчноо сайжруулахыг хүсдэггүй юм байх даа. Шуналтангуудыг даврааж болохгүй, гэр хорооллын барилгажилт_ зам талбай, дахин төлөвлөлт гээд олон ажилд иргэд нэртэй шуналтангууд мөн ч их саад бол
Шударга оршин ... · 2015/08/21
Наад 100 айлын хэдэн байр чинь дахин төлөвлөлтөнд ороод хэдэн жил болж байгаа боловч цөөн хэдэн шуналтай авгай нар нь нийлж үгсэн эсэргүүцэж, их хэмжээний мөнгө нэхэх, хуучин байраа 100 сая төгрөгөөр үнэлж шахах зэргээр дарамтлаад, зөвшөөрөхгүй болохоор нь гүтгэж муулаад хотын захиргаа, шүүх цагдаа гээд ороогүй газар байхгүй, сонин, ТВ, сайтууд гээд тавиагүй хэвлэл байхгүй болсон боловч бай
Эрдэнэ · 2015/08/18
Хохинээ хохино. Сайхан алтан боломж амьдралд нь олдож байхад ашигдаад авахгүй төрөлхийн азгүй амьтдаар дүүрсэн газар.
Зочин · 2015/08/18
энэ улсад хууль дүрэм гэж байна уу энэ ч том луйвар дээрэм
Togtoh · 2015/08/17
ene ailuudiig huuchi bairnaas ni nuulgej shine bair bairj ugch 1 jiliin tulbur boloh 3600000₮-iig ni ugch amidrah orchniig ni saijruulah ni buruu bolj bna uu. 3 dugaar bairnii ihenh ail garsan bolhoos 4 dugeer bairnii ailuudaas garsan ail bhgui. bas ene gezgiin hudag gdg kompani ni ulsad burtgelgui, baidgui gsn uu. tiim bol baidgui kompani shuuhed duudsan bolj taarahnee. hahahahaha. ene niitlelee unen boditoi, eh surwaljaas medej awch bicheech. uchraa medku baij olon yum oholdoh demii l bdii shdee. ene niitleleerei tanai sait gezgiin hudag, undur zaya kompani bolon nuusen ail urhuudiig doromjilj ner turd ni haldaj bna gsn ug.
erka · 2015/08/17
Ene arai dendej bna iim ymand amidruulaad bh da yahuu de zasaj yanzlaad uguuche uvul bollooshu de
миний хэлэх үг · 2015/08/17
Улс газраа мэддэггүй юм уу хаашаа юм вэ
Салхи хаашаа байна түүнийгээ л дагах хэрэгтэй. Улс иргэнээ хохироохгүй нь мэдээж харин илүү шунал л өөрсдийг чинь хохирооно шүү.
Зочин · 2015/08/17
:like
Зочин · 2015/08/17
:like
7UR SHORT - http://goo.gl/BYGBPS
Зочин · 2015/08/17
Nuuhgui uldsen bol hohino sh dee. Teneg novshnuud yumaa. Shunaad baahan iluu mungu nehsen ni l uldee biz. Hohino ee
Зочин · 2015/08/17
Nuugeech tegeed teneg pizdanuud hohi n.
Зочин · 2015/08/17
Hichneen hunii oron bair amidralaar togloj bgaa bol ?
Батхүү · 2015/08/17
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
Зочин · 2015/08/17
Үнд орох гэж байгаад хохино болж дээ