2015.08.15-нд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын авто зам дээр 56-00 УБВ улсын дугаартай Hyundai загварын дунд оврын автобус Hyundai Verna 78-82 УБТ улсын дугаартай загварын суудлын автомашин, 75-59 УНТ улсын дугаартай Toyota Prius 20 загварын суудлын автомашинуудыг мөргөжээ. Ослын улмаас Verna автомашины жолооч н.Х /40 настай эрэгтэй/, н.Я /39 настай, эмэгтэй/  нар хүнд бэртсэн байсныг нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлэг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.  Дунд оврын автобусанд зорчиж явсан Дэлхийн хязгаар Христосын багш Э, 21 хүүхдэд эмнэлгийн анхан шатны үзлэг хийн хүнд гэмтсэн /зүүн талын ташааны яс/ Э /12 настай, эмэгтэй/, хөнгөн гэмтсэн /зүүн гарын тохойн зөөлөн эд/  Г /12 настай, эрэгтэй/, Prius 20 загварын суудлын автомашины зорчигч С /2 настай, эрэгтэй/ нарыг ГССҮТөвд хүргэж өгсөн байна.