Л.Гансүхийг шүүх хурал 14 хоногоор хойшиллоо
2015/08/17
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүлээ. Гэвч хариуцагчийн өмгөөлөгчдийн шүүх хурал давхардсан, гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг 14 хоног хойшлуулсан байна.
Уг шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулахаар болоод байсан юм.
Дашрамд дуулгахад, Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган эргүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Бид 14 хоногийн дараа шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.