Монгол Улсын Засгийн газрын 47 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны Даваа гарагийн 16:00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

 

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай

С.БАЯРЦОГТ

2.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

С.БАЯРЦОГТ

3.

“Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Д.ДОРЛИГЖАВ

4.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Д.ДОРЛИГЖАВ

5.

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай

Д.ЭРДЭНЭБАТ

6.

Шинээр барих төмөр замын суурь бүтцийн талаар авах арга хэмжээний тухай

Д.ЭРДЭНЭБАТ

7.

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

8.

Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлтэй холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдийн талаарх байр суурийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН