ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад буй Г.Дэнзэнгийн бие өнөөдөр өглөө гэнэт мууджээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Г.Дэнзэн яг одоо эмнэлгийн орон дээр ухаангүй байгаа. Ухаан нь орж гарч байгаа бөгөөд нүд нь юм харахаа больсон юм байна.

 

Г.Дэнзэн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Энэ үедээ албан тушаалаа урвуулсан хэргээр АТГ-т шалгагдаж буй юм. Шүүхээс гэм бурууг нь тогтоогоогүй ч цагдан хорьж буй нь хүний эрхийг зөрчиж буй явдал хэмээн тэрээр эсэргүүцэж өлсгөлөн зарлажээ. Цагдан хорих ангид 80 гаруй хоног хоригдож байгаа бөгөөд өлсгөлөн зарлаад 10-аад хоног болоод байгаа юм.