8-р сард 50 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2015/08/17
Хүүхэд замд зам тээврийн осолд их өртөж байна. 8 дугаар сард гэхэд хүүхэд өртсөн осол 50 гарсаны 27 нь сургуулийн өмнөх насны, 23 нь сургуулийн насны хүүхэд байсан ба 21нь зорчигч, 29 нь явган зорчигч хүүхдүүд байна.
2015 оны 08 дугаар сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд 9 хүүхэд зам тээврийн осолд өртсөн.
2015.08.14-ний өдрийн 02.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2-р багийн хорооллын дундах сайжруулсан шороон замд Төрийн банкны Hyundai Porter автомашины жолооч “Г” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож /Др:0.43%/, онхолдон, зорчигч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2-р багт оршин суух “Н” /8н.эм/ нас барж, 2 хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн осол өсч байгаа цаашдаа ч өсөх хандлагатай байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд нь явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигчийн өөрсдийн буруугаас зам тээврийн осолд их өртөж байна. Өртөж байгаа хүүхдүүд дотор 8-14 насны эрэгтэй хүүхдүүд давамгайлж байгаа ба эцэг эхийн хараа хяналт муу байгаатай холбоотойгоор зам тээврийн осолд ихээхэн өртөж байгаа тоо баримт гарч байна. Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч хүүхэд нийслэлд их осолд өртөж байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд ихээхэн өртөж байна.
Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүх, хүүхдэд хамгаалалтын суудал, хамгаалах бүс, зориулалтын суудлын бүс тохируулагчийг хэрэглэж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлгөөнд оролцогчдын чухал үүрэг болоод байна.
2015 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Тухайлбал,
54.6.Энэ хуулийн 13.2.7-д / 13 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;/заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна