Сураггүй алга болсон иргэн осгож амиа алдсан байжээ
2015/08/18
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-буурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин 52 настай, эрэгтэй Л энэ сарын 15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болжээ.
Энэ тухай мэдээллийг 16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлага хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээр ахлуулсан 18 хүн, нэг автомашин, зургаан мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас /сумаас баруун хойш 30 километр/ осгож нас барсан байдалтай олжээ гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
Зочин · 2015/08/18
Un ma nii bad mii hum