Баатар даргын балагтай шинэчлэл
2015/08/19
Нийслэлийн Нийтийн тээврийн шинэчлэл, Баатар даргын балагтай шинэчлэлийн “ачаар” нийслэлчүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд багагүй бухимдав. Нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснуудын чиглэл тодорхойгүй, алслагдсан дүүргийн иргэд хоёр дахин их мөнгө төлж байгаа зэрэг асуудалд иргэд дургүйцэж байсан юм. Буудал дээр зогсох иргэдийн дунд “Энэ хаашаа явах автобус вэ”, “Долоон буудал орох уу”, “Багшийн дээд явах уу”, “Зайсан руу хэдэн номерийн автобус явж байгаа бол” гэсэн хариултгүй асуулт хөвөрнө. Ядаж байхад мэдэхгүй нэгэнд нь хэлж өгч, ядарсан нэгийг нь түшээд оруулдаг байсан кондукторгүй болчихсон болохоор эдгээр асуултад хариулчих хүн олдсонгүй. Харин жолооч нь сонссон ч сонсоогүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргиж суух нь гачлантай. Зарим иргэн “Би нэг автобусанд суугаад л хүрэх газартаа очдог байсан. Одоо хоёр дамжих хэрэгтэй болж байх шиг байна. Тэгэхээр ирж очихын 1000 төгрөг зарцуулдаг байсан бол одоо нэг дахин илүүг төлж байж хүрэх газартаа очих юм шиг байна. Шал балай юм” хэмээн халаглаж байх вэ. Мөн нэг иргэн “Чиглэлээ өөрчилсөн бол мэдээллээ сайн түгээхгүй яасан юм бэ. Би I хорооллоос Зайсан орох гэж дөрвөн ч удаа автобусанд суулаа. Хуучин хоёр дамжаад л хүрчихдэг байсан юм. Одоо дөрвөн ч удаа автобусаа солиод хүрэх газартаа хүрч чадсангүй. Ямар сайндаа алхсан нь дээр юм байна гээд алхаж явах вэ дээ” гэж байлаа.
Иргэд ийн бухимдаж байхыг бодоход баатар даргын шинэчлэл цагаа олоогүй бололтой. Аливаа зүйлийг шинэчлэх нь зүйн хэрэг ч зөв, цагаа олсон шинэчлэл л иргэдэд хүрнэ. Харин энэ мэт мэдээ мэдээлэл дутмаг, хаашаа, ямар чиглэлд явах нь тодорхойгүй автобуснууд хотоор нэг холхиод эхэлбэл шинэчлээд ч яах юм билээ. Байсан юм байснаараа л байж байг л дээ, хотын дарга аа. Ядаж байхад хотын түгжрэлийг багасгах зорилготой оруулж ирсэн угсраа автобус нь хотын төвд тасарч зорчиж явсан хоёр иргэн хөнгөн бэртэл авсан таагүй мэдээ чих дэлсэв. Урд зүгээс гаралтай угсраа автобус ингэж л хотын даргад тараа таниулав. Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй давхцан “унтаа” байдалд байсан их хот маань амь орно. Э.Бат-Үүл даргын “буянаар” хөдөөгийн оюутнууд нэг хэсэгтээ л Нийтийн тээврийн шинэчлэлийг ойлгохгүй хичээлээсээ хоцорч багшдаа загнуулна. Тэд ямар хотын даргын балагтай шинэчлэлээс болоод хоцорчихлоо гэж хэлэлтэй нь биш.
Дээрээс нь авдаг хэд нь цөөн иргэд маань автобусны мөнгөнд байдаг хэдээ бариад туучихаж магадгүй бололтой. Хотын захын дүүргүүдэд амьдардаг иргэд төв рүү орж ирэх гэж чамгүй олон “даваа нугачааг” туулж байж Чингисийн талбайд хөл тавина. Дор хаяж хоёр, бүр цаашилбал 3-4 автобус дамжиж байж жанжныхаа хөшөөг харна гэсэн үг. Ингээд бодохоор ойролцоогоор ирж очихын 2-3 мянган төгрөг зарцуулна. Ядаж чиглэл нь тодорхой биш юм аа гэхэд дамжин суултаа цэгцэлчихвэл шинэчлэлийн үнэр ойртож мэднэ. Тэгэхгүй бол хөдөөнөөс ирсэн оюутнууд байтугай хотод насаараа амьдарсан мань мэт нь төөрч будилж мэдэхээр болчихоод байгааг хотын дарга маань анзаарч байгаа болов уу. “Шинэчлэл гэдэг нь аливаа зүйлийг сайжруулахыг хэлнэ” гэж нэгэн суут сэтгэгч хэлсэн байдаг. Тэгвэл хотын даргын нийтийн тээврийн шинэчлэл шинэчлэл биш болж таарлаа. Учир нь өмнөхөөсөө дээрдсэн юм огт алга. Улам л дордоод байх шиг...
Зочин · 2015/08/21
ЦУСТ АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДАД
МАН-ЫН ХИЙСЭН ГАВЬЯА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН ЦУСТ АЛЛАГЫГ ЦАЙРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ ГАВЬЯА ЮМ УУ? ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС, МОНГОЛ, ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО Ч 30000 ХҮРЭХГҮЙ ЦУСТ АЛУУРЧИН МАН-ЫН МУЙХАР МУНАГ УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧЭЭЧ.. БУЗАР АЛУУРЧИН НАМЫГ ӨМГӨӨЛӨӨД ТА НАР ӨВЧТЭЙ ЮМ УУ? 88583399 ШҮ ХӨДӨЛГӨӨН
ДАРГАА · 2015/08/21
BAT-VVL dargiig ugsraa awtobusniihan zalgaan deer suulgawal taarna.
ДАРГАА · 2015/08/21
та зүгээр наргиж байгаа биз дээ ингэж бол арай шинэчлэхгүй байлгүй дээ тийм ээ
БАТ-ҮҮЛд · 2015/08/21
энэ шинэчлэл биш , тэнэглэл
Зочин · 2015/08/20
ЦУСТ АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДАД
МАН-ЫН ХИЙСЭН ГАВЬЯА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН ЦУСТ АЛЛАГЫГ ЦАЙРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ ГАВЬЯА ЮМ УУ? ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС, МОНГОЛ, ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО Ч 30000 ХҮРЭХГҮЙ ЦУСТ АЛУУРЧИН МАН-ЫН МУЙХАР МУНАГ УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧЭЭЧ.. БУЗАР АЛУУРЧИН НАМЫГ ӨМГӨӨЛӨӨД ТА НАР ӨВЧТЭЙ ЮМ УУ? 88583399
Зочин · 2015/08/20
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399
Зочин · 2015/08/20
Энэ нөхөрт ард түмэн огт хамаагүй юм байхаа. Картыг борлуулж ашиг олж л байвал. Энэ нь тэгээд нийтийн тээврийн хөгжил юм уу? Батүүл бол НАХААЛ л байхгүй юу.
Зочин · 2015/08/19
uhej dald oroosoi novshnuud
Чулуунбаатар · 2015/08/19
Аливаа юм шинэчлэгдэнэ гэдэг сайхан л даа. Гэвч Ухарч шинэчлэгдэнэ гэдэг ухааны сайных биш л баймаар... Баатар даргын минь ухаан яагаад самуураад ард түмнээ бухимдуулаад байнаа!!!. Тэртэй тэргүй олхиогүй төрийн балгаар ард түмэн ядуурлын туйлд хүрчихээд байхад дээрээс нь битгий /ядаж автобусны мөнгөөр нь/ улам дарамтанд оруулаад байлдаа гэж ард түмэн чинь танаас хүсэж байна. 80 настай буурлуудаас 8 настай хүүхдүүд, хөдөө, гадаанаас ирсэн ард түмэн нийслэл хотдоо автобус дамжин төөрсөөр, халаасаа тэмтэрсээр, хайран цагаа үрсээр, хараалаа урсагасаар ямар ч үр дүнгүй ихэнх цагаа барах болсныг харгалзан үзээд харалган шийдвэрээ буцааж татахад ард түмэн чинь танд баярлах л вий дээ. Уул нь танд хийчихмээр ажил бишгү л баймаар юм.
AN · 2015/08/19
Ene naadam hiihees uur yuch hiihgui nuhur