Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа Х.Тамирт дахин эрүүгийн хэрэг үүсгэлээ
2015/08/26
2015.07.21-22-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын прокурор Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхи хэрэглэсэн хэргээр саатуулагдаад байгаа. Тэгвэл энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа Тээврийн прокурор Х.Тамирыг "хавтаст хэрэг дарагдуулсан, хахууль авсан" гэх үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү бөгөөд Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, АН-ын ахмад гишүүн юм. Түүнчлэн прокурор Х.Тамирын төрсөн дүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч ажээ.
Зочин · 2015/08/27
ooroo shuugch hun gesen tiimuu ene uls yalzarcheee