Замын цагдаагийн газраас 2015-2016 оны хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан атобусаар тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх MNS    6440:2041 стандартыг  хангах   зорилгоор 2015 оны 08 дугаар смарын 27, 28-ны өдрүүдэд  нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд тээвэрлэх “ автобусыг шалгаж эхлээд байна.

 

Өнөөдрийн шалгалтаар дараах зөрчлүүд :

 

1.    Тээврийн хэрэгслийн  насжилт хэтэрсэн

2.    Ухрахдаа гадагшаа буюу хүүхдүүдэд “Анхааруулах дуут дохио” өгөх “Дуут дохио” байхгүй,

3.    3огсохгүй явах хориотой тэмдэг байхгүй,

4.    Ослын үед цонх  хагалах алх, эвүүр,  маршрутыг мэдээлэх дэлгэц байхгүй

5.    Хүүхэд тээвэрлэж яваа гэсэн бичиг нь стандартын шаардлага хангахгүй олон янз бичигдсэн.

6.    Хувь хүний тээврийн хэрэгслээр “Хүүхэд тээвэрлэхдээ”  тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй.

7.    Тээврийн хэрэгслийн хоёр талд тухайн  аж ахуй нэгжийн лого байхгүй

8.    Эмийн сан нь ор нэр төдий

9.    Тээврийн хэрэгслүүд нь нэгдсэн “Шар өнгө” –төй  байх боловч  олон өнгөтөй, стандартад тавигдсан өнгөөр будуугүй.

10.Стандартад суудлын тоо 22 –ба түүнээс дээш гэж заасан боловч бага оврын микробусыг ихээр оролцуулсан

11.Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл сонгосон

12.Зарим жолооч нар нь мэргэшсэн жолооны үнэмлэхгүй  зэрэг зөрчлүүд ажиглагдаж байна.

 

Шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээг гаргаж нийслэлийн Боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн заагдсан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч ажиллана.