Сурагчдыг үнэ төлбөргүй зорчуул !!!
2015/08/28
Ирэх долоо хоногийн мягмар гарагт сурагчид хичээлдээ орно. Энэ жил Ерөнхий боловсролын 799 сургуульд 539 818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64 364 хүүхэд элсэн суралцана. Тэдний тодорхой хувь нь автобусаар зорчих болно. Тэдгээр сурагчдын хувьд сургуулиасаа 3000 төгрөгөөр карт худалдаж аваад. Нийтийн тээврээр 200 төгрөгөөр үйлчлүүлнэ.
Харин энэ асуудлыг Монголын сурагчдын холбооныхон: “Дээд сургуулийн оюутнууд үнэ төлбөргүйгээр автобусаар зорчиж байхад сурагчид 200 төгрөгөөр үйлчлүүлэх нь буруу. Дээрээс нь картыг сар, улирлаар нь цэнэглэсэн тохиолдолд бага ангийн сурагчид өдөржин автобусаар яваад мөнгөө дуусгах магадлалтай” гэж тайлбарласан. Тиймээс тэд сурагчийн картыг үнэгүй болгох асуудлаар “Улаанбаатар смарт карт” компанид мэдэгдэл хүргүүлсэн боловч сурагчдыг үнэгүй зорчуулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн нь харамсалтай.
Харин энэ асуудалд БСШУ-ны сайд Л.Гантөмөр: Санхүү тал дээр ямар нэгэн бололцоо гарах юм бол бид хүүхдүүдээ автобусаар үнэгүй зорчуулахын төлөө байгаа. Үндсэн том санхүү шийдэгдэхгүй болохоор сургууль дээр нь асуудлыг шийдэх гэж оролдож байна. Автобусанд чөлөөтэй зорчдог болсноор хүүхдүүд тэнэдэг болж магадгүй. Энэ талаас нь ямар хязгаарлалт хийх боломж байгааг судална гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Уг нь УИХ-ын зарим нэр бүхий гишүүд сурагчдыг автобусанд үнэгүй зорчуулах хуулийн төсөл боловруулаад байгаа ч ажил хэрэг болоогүй л байна. Энэ талаар хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: “Хууль хэрэгжсэнээр сургуульдаа автобусаар явдаг хүүхдүүдэд томоохон дэмжлэг болно” гэдгийг хэлж байна. Хэрвээ хууль хэрэгжих юм бол цөөнгүй айл эдийн засгийн хэмнэлтийг мэдрэх болно. Сурагчид ядаж л автобуснаас хөөгдөх зовлонгүй болно гэсэн үг Тухайлбал, гурван хүүхэдтэй нэг айл автобусанд ажил, хичээлдээ ирж очихын тулд өдөрт 3200 төгрөг, 100 000 орчим төгрөг төлнө. Энэ нь нэг өрхөд хичнээн дарамт болох вэ? Гэдгийг төсөөлөхөд бэрх.
Удахгүй сургууль орохтой зэрэгцэн хүүхдүүд автобусанд адлуулж, том жижгээрээ, мөнгөтэй мөнгөгүйгээрээ дуудуулан сургуулийн бараа харна. Өвөл болохоор бүүр ч ад үзэж тэднийг автобусанд суулгаагүйн улмаас нүүр гараа хөлдөөх, мөнгөгүйгээс болоод хичээлээ таслах зэрэг асуудал үүснэ.
70 000 төгрөгийн цалинтай, оюутнууд өдөрт 2 удаа үнэгүй зорчиж байхад сурагчдийг ч гэсэн үнэгүй зорчуулах учиртайг хаана хаанаа бодолцох ёстой. Тэднийг үнэгүй зорчуулах нь зөв үү гэж эцэг эхчүүдээс асуувал дийлэнх нь дэмжих болно. Ядаж л өдөрт 2 удаа үнэгүй зорчино, тэрнээс илүү гарвал мөнгөө төлөөд яв гэдэг зарчмыг баримтлаад явбал болохгүй гэх зүйлгүй. Угаасаа өнөөдөр автобусны чиглэл шинэчлэгдэж зам нь богино болсон болохоор хүүхдээр бизнес хийж ашиг олно гэдэг ёс зүй талаасаа “тиймхэн” санаа.
Өдөрт 30 000 гаруй хүүхэд автобусаар зорчдог гэсэн тоо байдаг. Тэдгээр хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь бодоод, олон улсын жишгийг дагаад үнэгүй зорчуулах боломжтой. Ирээдүй болсон үрсээ бид өөрсдөө хамгаалахгүй бол тэднийг эрсдэлтэй байдалд оруулчхаад эцэст нь амаа барих вий!!!
Сурагчийн ... · 2015/08/31
Сурагчдыг үнэгүй зорчуулахыг Улаанбаатар смарт карт компани юу гэж шийдэх вэ дээ. Асуудлаа шийдвэрлүүлэх газраа ч зөв олоод бичгээ явуулчихгүй малууд вэ
Зочин · 2015/08/30
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. ХАР ПИАРЫН 100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ АЛУУРЧИН М.А.Н ӨНӨӨДӨР Ч АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙ ХОРДУУЛСААР БАЙНА. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 Ш.Ү Х
Зочин · 2015/08/29
хүүхэд сонгууль өгдөггүй учир яаг хүүхдийг үнэгүй явуулж харагдан шүү дэ ирэх 2016 сонгуулиар хүүхдийг үнэгүй явуулна гэж шоудах байхаа да
Зочин · 2015/08/28
Сугалаа явуулаад шийдчих! Яг л цэцэрлэгт аз үздэг шиг!
Зочин · 2015/08/28
Huuhed bagaasaa ymnii une tseniig medej usuh heregtei. Unegui ym bdaggui gedegiig. Ene tend ochood bi SURAGCH mainai huuhed SURAGCH geed ym awdaggui bizdee. Huuhdee harialliinhaa surguulid ugvul avtobus heregguishdee. Harin sain, tulburtei surguulid ugnu gej bgaa bol tanii songolt avtobusnii mungiin halaasand n hiigeed l ywuul. Surguulid n bolohoor mungu tulchihuud hurgej ugdug avtobusand n tuluhgui geed l muuhai bishuu.
1 · 2015/08/28
дэмжиж байна
Зочин · 2015/08/28
Huuhduudiig unegui zorchuulah heregtei luivarchidaa
oyu · 2015/08/28
70,000 авдаг Оюутнуудыг дандаа өмөөрөөд дэмжээд байгаа хэрнээ 10 жилийн мөнгөгүй сурагчдыг үнэгүй явуулж яагаад болдоггүй юм болдоо,Автобуссаар зорчидог хүүхдүүд өрөвдмөөр шдээ,Загнуулна,хөөгдөж бууна,даарна,хичээлээсээ хоцорно,Энийг ойлгодог ДАРГА,УИХ-ын ГИШҮҮД,ЕРӨНХИЙЛӨГЧ,МОНГОЛД ДААНЧ АЛГАДАА!!!!!!!!!!!!
Зочин · 2015/08/28
тэнэгтээчээ үнэгүй зорчуулах эсхийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчид, нийтийн тээвэр мэддэг болхоос Улаанбаатар смартад ямар хамаа байна аа