Гал түймрийн улмаас нэг хүн нас барлаа
2015/08/28
Өнгөрсөн хоногтнийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 8 удаагийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн байна.
Тухайлбал, 2015.08.28-нд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 11 дүгээр гудамжны 3.. тоотод иргэн З-ийн 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна.Уг галд иргэн Гансүх /47 нас, эм/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Орхонтуулын ахалсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
2015.08.28-нд Төв аймгийн Баянчандмань сум, 2 дугаар багын 5 дугаар гудамжны 1 тоотод иргэн Д.Нямсүрэнгийн 4х10 хэмжээтэй малын саравч, 4х10 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.