2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 362 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  263 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15  бүртгэгдэж 1 хүн нас барж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн насны 3, сургуулийн өмнөх насны 3, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлггөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

 

Тухайлбал: БЗД-ийн нутаг Гачууртын зам, Баяндөхөмийн 20 дугаар гудамжны урд замд Х.Аксент маркийн Г жолоочтой авто машин онхолдож  жолооч 28 настай эрэгтэй Г нас барж 2 хүн гэмтсэн.

БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч  Б нь явган зорчигч 14  настай эмэгтэй С-г мөргөж гэмтээсэн.