Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд 28-1.. ХЭҮ улсын дугаартай Шланз загварын хүнд даацын автомашин дээр химийн бодис байна гэсэн мэдээлэл 2015.08.27-ны өдрийн 22:05 цагт дүүргийн Онцгой байдлын газарт иржээ.  Дуудлагын дагуу очиход

1 тонн багтаамжтай, 20 ширхэг савлагаатай химийн бодис байсан тул 2015.08.28–ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийхээр болжээ.

Одоогоор шалгалтын ажил хийгдэж байгаа тул  мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

 

А.Баярмаа