Өчигдөр 15:36 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баян төхөм”-ийн 24 дүгээр гудамжийн 39 тоотод ухсан нүхэнд 1 хүн унасан тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын  дагуу тус  газрын Аврах ангийн 7 албан хаагч,  Т /2 настай, эрэгтэй/ унаж гэмтсэн байсныг гаргаж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. 

Тиймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.