Сэрэмжлүүлэг: 10 сартай хүүхэд зам тээврийн ослоор нас барлаа
2015/08/29
Өчигдөр буюу 2015 оны наймдугаар сарын 28-ны 10:15 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг авто замын зорчих хэсэгт 46-37 УНБ улсын дугаартай “Киа Бонго” загварын бага оврын ачааны автомашин, 21-85 УБЗ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Т /45 настай, эрэгтэй/ эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж нийслэлийн Түргэн тусламжийн төвд, Т /10 сартай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгчээ.
Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.