Өнөөдөр есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр уламжлалын дагуу хичээл заана. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сансарт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн нээлтэд 08.00 цагт оролцох юм байна. Мөн тэрээр 11.40 цагаас Чингисийн талбайд болох Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд очих юм байна. 

УИХ-ын дарга АНУ-д ажиллаж байгаа болохоор энэ жил хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй. 

 

10:00 Цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээл орон даяар шууд дамжуулагдах юм.