Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа
2015/09/01
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус даалгахаар шийдвэрлэлээ.
УИХ 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд хууль хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлан гаргахаар заасан байна.
Хуулийг хэрэгжүүлэх асуудлаар санхүү, татвар, гааль, улсын бүртгэлийн алба болон нийгмийн даатгалын газар нь харьяаллын дагуу иргэд, хуулийн этгээдтэй харилцаж, зөвлөгөө туслалцаа үзүүлж ажиллах бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх асуудлаар тусгай сургалтад сууж, нууцын баталгаа гаргасан томилогдсон албан тушаалтан ажиллана. Хуулийн хэрэгжилтийг хурдан шуурхай явуулах зорилгоор хууль хэрэгжих хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цаг хүртэл ажлын цаг харгалзалгүйгээр цахим бүртгэл явуулахаар журамд тусгаснаас гадна интернет сүлжээгээр бүртгэл хийлгэх боломжгүй тохиолдолд цаасаар мэдээлэл авах салбарыг нийтэд зарлах юм байна.
Журмаар ил тод болгож байгаа мэдээллийг нууцлах, мэдээлсэнтэй холбогдуулж иргэн, хуулийн этгээдэд захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх, гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх, ил болгосон мэдээллийг нотлох баримтаар авч үзэхгүй байх, бүртгэлийг баталгаажуулж хүлээн авсан тохиолдолд албан тушаалтныг гүйцэтгэсэн ажилтай нь холбогдуулан байцаах, хэргийн оролцогчоор татах зэрэг ажиллагааг хоригло
Зочин · 2015/09/01
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГӨӨД НЬ ТАТНА. 88583399 Ш.Ү.ХӨДӨЛГӨӨН