Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын 112 дугаар цэцэрлэгийн хашаанд өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө нэгэн иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч ахмад 30 настай А гэгч байсан ажээ.

Энэ хэргийн талаар 112-р цэцэрлэгийн эрхлэгч Долгормаагаас тодруулахад: “Би яг сайн мэдэхгүй байна. Цагдаа шүүхээс нь асуугаарай. Цагдаа нар манай хашаанд байсан гэж хүмүүс ярьж байсан” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Харин ЦЕГ-аас тодруулаад эргэж хариу мэдэгдэнэ гэв.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд талийгаачийг амиа алдсан гэж мэдээлж байгаа ч одоогоор амиа хорлосон, бусдад алагдсан эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.Уг хэргийг  Мөрдөн байцаах газрын  тусгай субектын хэлтэс эсвэл дүүргийн цагдаагийн газар шалгах юм.

 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.