Өнөөдрөөс Өршөөлийн хууль хэрэгжиж эхэллээ
2015/09/03
УИХ-ын чуулганаар гэмт хэргийн болон эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэн баталсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн гэмт хэргийн өршөөлийн хууль хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр 1700 гаруй хүн чөлөөлөгдөж, 300 хүний ял хөнгөрөх юм байна. Харин үлдсэн 4200 орчим хүнд өршөөлийн хууль үйлчлэхгүй ажээ.
Ингэснээр өршөөл үзүүлэх тухай хуулийн Ерөнхийлөгчийн хориг тавигдсанаас бусад зүйл, заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх, Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх, түүнчлэн хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, мөн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болж байгаа юм.
Эдгээр гэмт хэргээс нийт 29 төрлийн гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй. Мөн өршөөлд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял шийтгүүлэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд хамрагдахгүйгээс гадна дараах гэмт хэргийг үйлдсэн этгээд мөн хамрагдахгүй байхаар хаалт хийж хязгаарласан байна.
1/Эх орноосоо урвах,
2/Тагнуул хийх,
3/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах,
4/Зэвсэгт үймээн дэгдээх,
5/Хорлон сүйтгэх,
6/Хорлон саатуулах,
7/Хүнийг санаатай алах,
8/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах,
9/Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
10/Хүн хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
11/Хүнийг барьцаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
12/Хүн худалдаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
13/Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
14/Хүчиндэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
15/Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих,
16/Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
17/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
18/Зандалчлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
19/Терроризм,
20/Терроризмыг санхүүжүүлэх,
21/Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
22/Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах,
23/Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
24/Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
25/Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах,
26/Агаарын хөлөг авч зугтаах,
27/Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
28/Эрүү шүүлт тулгах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
29/Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол хамрагдахгүй.
Мөн дараах 5 зүйлдзаасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг нь хасаж байгаа.
1/Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
2/Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
3/Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
4/Бусдын эд хөрөнгийг булаах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
5/Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг. Дээр дурдсан өршөөлд хамрагдахгүй этгээд болон өршөөлөөр эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жил нь хасагдах этгээдээс бусад, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлнэ.
Түүнчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх бөгөөд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлнэ.
Өршөөлийн хуулийн дагуу 2015 оны 07-р сарын 02-ны өдрөөс өмнө цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 000 орчим хүнийг “өршөөх” чиглэлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссоос өгсөн байгаа.
Манай улсын хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийг 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад гаргаж байгааг бөгөөд хөнгөн болон хүндэвтэр хэрэг анх удаа үйлдсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж дахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр баталсан юм.
А.Баярмаа
Зочин · 2015/09/03
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т ИТ