“Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнчээр биелүүлэх” тангараг өргөсөн төрийн албан хаагчид хэл аманд өртөх нь цөөнгүй.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Уул уурхайн яамны газрын дарга нар хоорондоо зодолдсон гэх яриа гарсан. Тодруулбал нь Уул уурхайн яамны Стратегийн бодлого төвлөлтийн газрын дарга О.Цэндсүрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлстийн дарга Я.Бадрах нар нанчилдаж цагдаа сэргийлэхдээ тулсан.

Уул уурхайн сайд Р.Жигжид нанчилдсан Стратегийн бодлого төвлөлтийн газрын дарга О.Цэндсүрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлстийн дарга Я.Бадрах нарыг түр чөлөөлөөд байсан бол ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

 

Уул уурхайн сайдын гаргасан энэхүү шийдвэр нь төрийн албаны ёс зүйг дээдэлдэггүй төрийн албан хаагчдад сануулга болж байгаа биз ээ.