Давхар дээл өмсөж, сайд болох нь баараггүй гишүүдийн хэн нь хэн бэ?
2015/09/05
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах төслийг өргөн барьсан.
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг,
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг,
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг,
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг,
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг,
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг тус тус томилуулах төслийг өргөн барьсан.
Уг асуудлыг болон Өршөөлийн тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар буюу 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хэлэлцэхээр болсон.
Тэгвэл сайд болж давхар дээлтэй өмсөх гишүүдийн хэн нь хэн бэ? гэдгийг хүргэе.
Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар: 1977 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Иванов хотын их сургууль, 1994 онд Москва хотын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эрх зүйн болон бизнесийн магистр, доктор цолтой.
Ц.Оюунбаатар 1977-1979 онд Дорноговь аймагт сум дундын прокурор, 1984-1986 онд Завхан аймгийн прокурорын орлогч, 1986-1990 онд Завхан аймгийн прокурор, 1990-1992 онд Улсын прокурорын ерөнхий хяналтын газрын дарга,1992-2008 онд Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, 1999-2000 онд "Талх чихэр" ХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын дарга, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд Улсын татварын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан.
2012 оноос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар 2014 оны 12 дугаар сар хүртэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллажээ.
Тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Англи, оросхэлтэй.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Намдагийн Батцэрэг: Н.Батцэрэг 1976 онд ЕБДСургууль, 1982 онд ЗХУ-ын Свердловск хотын УПК, 1992 онд Улс төрийн боловсролын академи тус тус төгссөн.
Тэрбээр, 1982-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, эрхлэгч,1990-1992 онд Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1992-1996 онд Аймгийн Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Тэрбээр 2000-2003 онд Хувийн хэвшлийн салбарт компанийн зөвлөх, захирал, 2003-2004 онд Налайх дүүргийн Ардчилсан намын дарга, 2005-2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх, 2006-2007 онд Шадар сайдын ажлын албанд зөвлөх, 2007-2008 онд Монгол Улсын Сангийн дэд сайд, 2009-2012 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн.
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн ахлагчаар ажиллаж байна. Орос хэлтэй.
Сангийн сайд Баярбаатарын Болор: Б.Болор 1997 онд Бельгийн вант улсын Европын Их сургууль, 2012 онд ШУТИСургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй.
Тэрбээр 1997-2000 онд Төрийн өмчит “НИК” компаний гадаад харилцааны мэргэжилтэн, 2001-2006 онд “Гарьд Тур” ХХКомпаний ерөнхий захирал, 2006-2008 онд “Тиара Монголиа” төслийн удирдагч, 2008-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан. Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.
Б.Болор 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2014 оны 12 дугаар сараас УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.
2011 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Бизнесийн ухааны магистр цолтой. Англи, орос, франц хэлтэй.
Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгэ: З. Баянсэлэнгэ 1991 онд Нийслэлийн 35 дугаар дунд сургууль, 1994 онд Дархан хотын АУДуСургуулийг бага эмч мэргэжлээр, 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Тэрбээр 1996-1999 онд НЦГУТ-д бага эмч, 2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2003- 2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2007-2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч, 2008-2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар тус тус ажилласан байна.
З.Баянсэлэнгэ Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар “МАХН-МҮАН”-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшин Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байв. Англи, орос хэлтэй.
Зам, тээврийн сайд Мөнхчулууны Зоригт: М. Зоригт 1972-1982 онд 10 жилийн 8-р дунд сургууль, 1982-1990 онд Прага хотын Техникийн Их Сургууль, ШУТИС-ийг тус тус төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй.
Тэрбээр 1990-1992 онд *Монголын Оюутны Холбоо*-ны ерөнхийлөгч, 1992-2004 онд *Бодь Интернэшнл* ХХК-ий гүйцэтгэх захирал, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд *Бодь* группын ерөнхийлөгч, 2009 оноос *Зүүн хойд Ази* нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, 2012 оноос МоАХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байсан. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.
2010 онд Алтангадас одонгоор, 2012 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Англи, орос, чех хэлтэй.
Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан: Г.Баярсайхан 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Доктор /Ph.D/ цолтой.
Тэрбээр 2006-2008 онд “ Экологи”ХХК-ний захирал, 2008 онд Монголын экологийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан. Улмаар 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.
Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012-2014 оны 12 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдож ажилласан. Англи орос хэлтэй.
Тэднийг ирэх долоо хоногоос жинхэлэх нь тодорхой болоод байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2015/09/07
давхар дээлээ өмсөөд л цэцэрлэгтээ очино доо дараагийн сонгууль хүртэл даацтайхан идэж амжина даа.
Зочин · 2015/09/05
ХЭН ИХ ДУУГАРЧ БАЙНА ХУДЛАА Ч БАЙСАН АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙДАГ . МАН ГҮЖИРДЭЖ ГҮТГЭЖ АРТ ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ОЛОН УДАА ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ БАЙСАН . НЯЦААЛТ ХИЙХГҮЙ ДУУГҮЙ БАЙХААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР Ч БАЙГАА ШИГ ХАРАГДДАГ. А.Н ТЭГЖ ИХ АЛДСАН. А.Н БУСАД НАМУУДЫН АДИЛ ШИНЭ НАМ, ЗАЛУУ НАМ. ЯЛГАА НЬ БОЛ ХАМГИЙН ИХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ АМССАН, ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭРЭЭ ҮНЭЛЭГДЭЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН. 88583399