Голд урсгасан нярайг хайх ажиллагааг зогсоожээ
2015/09/05
Энэ сарын 2-нд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд оршин суугч 43 настай эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ голын усанд урсгасан хэрэг гарсан. Онцгойгийнхон тухайн өдрийн 20 цаг 40 минутад дуудлага хүлээж авсан даруйдаа Аврах ангийн долоон албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг гаргаж, голын дагуу эрлийн ажлыг зохион байгуулсан юм. Харин өнөөдөр нярайг хайх ажиллагааг албан ёсоор зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тус хэргийн талаар БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэсээс тодруулахад: Хэргийг мөрдөн шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Хүүхдээ хаясан эмэгтэй Гачуурт тосгонд амьдардаг, тогтсон гэр бүлтэй хүн” бөгөөд “Хүүхэд амьд төрсөн, эсвэл дутуу, амьгүй байсан” гэх зэргээр зөрүүтэй мэдээлэл өгсөн аж.
Т.Болор
Эх сурвалж: http://www.uls.mn/
erka · 2015/09/06
Ene yasan teneg muu durak be amid lbsan bh huurhii hun boloh geed irj bga nyalah amitniig hayaj bdag gol us buzarlaad naad balai avgaigaa nasaar ni hori zevuun novshuu