Шийдлийн Засгийн газар нэрээ “Шившгийн” болгож солих уу
2015/09/06
Шийдлийн засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг удтал хүлээлгэсний эцэст УИХ-аар нөхөн томилуулах 6 сайдын нэрсийг 9 сарын 4-ний өдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барив. Ерөнхий сайдын өргөн барьсан албан бичигт:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар УИХ-ын гишүүн Цэрэндашийн Оюунбаатар, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Баярбаатарын Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэг, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Зангадын Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Мөнхчулууны Зоригт, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүнГарьдхүүгийн Баярсайхан нарын нэрсийг тус тус өргөн мэдүүлжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулийн дагуу сайдаар томилуулах эдгээр хүмүүсийг Монгол улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Харин Ерөнхийлөгч дээрх нэр бүхий гишүүдийг сайдаар томилох асуудлыг дэмжихгүй гэдгээ албан бичгээр илэрхийлжээ.
Үнэндээ нөхөн томилох 6 сайдад нэр дэвшсэн хүмүүсийг харахад Шударга ёс эвслийн Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг, АН-ын гишүүн Г.Баярсайхан нараас бусад нь мэдлэг туршлага, ажлын чадвараараа нь сайд болоход "дэндүү жульдах хүмүүс байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН доторх фракциудын нөлөөллөөс болж өмнө нь яригдаж нэр нь хэлэлцэгдэж байсан хүмүүсээс улам дордуулсан нэрс оруулж иржээ. Тухайлбал:
Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Засаг даргаар ажиллаж байснаа Н.Энхбаярын "улаан хамгаалагч” хийсний хүчинд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон З.Баянсэлэнгэд Барилга хот байгуулалтын салбарыг удирдуулна гэдэг энэ салбарыг зүгээр л зөнд нь орхихоос илүүтэй "сөнөөнө” гэдэгтэй утга нэг хэрэг гэж хэлэх хүмүүс олон байна. Гэр хорооллын хашаа байшинд амьдардаг гэдгээ зарлан "тунхагладаг” энэ хүн Барилга хот байгуулалтын сайд болоод ажилтайгаа танилцах, дараа нь шийдвэр гаргах гэсээр байтал аль хэдийнээ сонгуулийн хугацаа тулсан байх бий. Гэхдээ учир мэдэх хүмүүс З.Баянсэлэнгийн цаана МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ салбарын бодлогыг З.Баянсэлэнгээр дамжуулан "удирдах” юм байна гэдгийг төвөггүйхэн ойлгож суугаа.
Сангийн сайдад Б.Болор гишүүний нэрийг дэвшүүлжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг эдийн засагч мэргэжилтэй гэдгээр нь онцлож Сангийн сайдад томилуулахаар нэрийг оруулсан бололтой. Гэвч Б.Болор гэж хэн вэ? Түүнийг нэрийг сонсоод ийм нэртэй УИХ-ын гишүүн байдаг юмуу гэж хүмүүс дуу алдаж байна. Өнгөрсөн 3 жилд Б.Болор гишүүн тоотой хэдэн удаа л УИХ-ын чуулган дээр дуугарсан байх. Ямар сайндаа түүнийг Венесуелийн телевизийн "Халтар царайт” олон ангит УСК-ны хэлгүй Кароллатай адилтгаж байх вэ? Улс орны эдийн засаг "элгээрээ мөлхөж” байхад эдийн засагч мэргэжилтэй, гадаад дотоодод сургууль соёл төгссөн гэх Б.Болор гишүүн хаана байсан бэ? Тэрбээр улс орныг эдийн засгийн хямралаас гаргах төсөл хөтөлбөр санаачилдаггүй юмаа гэхэд УИХ дээр энэ талын асуудлын талаар дуугарсан тохиолдол хэд вэ?
Сайдад нэр дэвшигдсэн 3 дахь "бүтэлгүй” хүн бол М.Зоригт гишүүн. Түүнийг УИХ-ын гишүүний ажлыг чөлөөт цагаараа хийдэг хүн гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Энд тэнд очиж сайхан хүүхний зураг авч, твиттерт "эротик” зураг жиргэдэгээрээ алдартай нэгэн. Түүний "гоо зүйн” өвөрмөц энэ таашаалыг иргэд олон нийт өдийг болтол ойлгож чадаагүй байгаа. Улс орны тулгамдсан асуудлыг хэлэлцэхээс илүүтэй элдэв зураг дарж, твиттерт жиргэх "донтой” энэ хүнээр Зам тээврийн салбараа удирдуулахаар болжээ.
Үүний оронд олны дунд ядаж сайн муугаар хэлэгддэг ч Үндэсний хэмжээний компанийг удирдаж байсан, улс төрийн ажлын хариуцлага, туршлагаараа М.Зоригт гишүүнээс хувь илүү Г.Батхүүгээр энэ салбараа удирдуулсан бол ирэх сонгуулийн жилд АН-ын нэр хүнд өсөх төдийгүй АСЕМ-ийн шахуу ажлууд хугацаандаа хэрэгжихэд тус нэмэртэй болох байсансан. Харамсалтай нь АН доторх фракци хоорондын зөрчил Ерөнхий сайдад ийм боломж олгосонгүй бололтой. Сонгууль хүртэлх жил хүрэхгүй хугацаанд М.Зоригт гишүүн Зам тээврийн сайд болоод салбараа ойлгож, ажлаа хэрэгжүүлэх гэсээр байгаад хугацаа алдах вий гэж хэлэх хүмүүс олон байна. Аргаа барахдаа зарим эх сурвалжууд М.Зоригт гишүүн одоо төрийн ордны сайн дурын зурагчины ажлаа багасгаад Зам тээврийн салбарын ажил руугаа сэтгэл шулуудан ажиллах байгаа даа гэж итгэл тавин хүлээж сууна.
Хэрвээ эдгээр хүмүүс сайдаар томилогдоод ажиллах юм бол Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх засгийн газрыг Шившгийн засгийн газар гэж нэрлэж болох мэт.
А.Гал
Зочин · 2015/09/08
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т
ишшш чааваас · 2015/09/07
Шившиг нэрийг АН Оюу - Толгойн гэрээнээс эхэлж авсан доо.
Зочин · 2015/09/07
ХЭН ИХ ДУУГАРЧ БАЙНА ХУДЛАА Ч БАЙСАН АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙДАГ . МАН ГҮЖИРДЭЖ ГҮТГЭЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ОЛОН УДАА ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ БАЙСАН . НЯЦААЛТ ХИЙХГҮЙ ДУУГҮЙ БАЙХААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР Ч БАЙГАА ШИГ ХАРАГДДАГ. А.Н ТЭГЖ ИХ АЛДСАН. А.Н БУСАД НАМУУДЫН АДИЛ ШИНЭ НАМ, ЗАЛУУ НАМ. ЯЛГАА НЬ БОЛ ХАМГИЙН ИХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ АМССАН, ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭРЭЭ ҮНЭЛЭГДЭЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН. 8858339 Ш.Ү .ХӨДӨЛГӨӨН
шудрага иргэн · 2015/09/07
Очиж очиж Баянсэлэнгээр сайд тавчихаад юу бодож ажлаа хийх ерөнхий сайд вэ ? улам л өөрөө өөртөө лай хураах юмдаа Баянсэлэнгийн өмнөөс ичиж байна нэрээ татаач тэнэг хүүхэн
Зочин · 2015/09/06
araichde ardchilsan nam unen dampuuch bga um bna bid 2012 ond iim songolt hiisende haramsch bna uneheer ter humuus ni said bolchihvol ene tor zasag bur l jinhen hymarna gedeg ni boloh baih da toriin ordond maani uhaalag hun gej bna u
Зочин · 2015/09/06
ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. ХАМГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ЧАДВАРЛАГ НЬ АРДЧИЛСАН НАМ.
Zochin · 2015/09/06
Mongoliin uls tur uneheer bolovson huchnii dutagdald orjee.
Зочин · 2015/09/06
kkkk unen shuu
Зочин · 2015/09/06
ha ha ha bayanselenge ch geh shig, shooloogui shuu, bayarlaad ineelee..ha ha ha
Зочин · 2015/09/06
Шизотой хумуус яаж улс орныг хугжуулех вэ АН дампуурчээ
Зочин · 2015/09/06
Нөгөө гомо лесбиг онолын үндэстэй тайлбарладаг нөхөр сайд болох нь дээ. шархадны эмч нараас зөвөлгөө аваад сайд болоосой.
Зочин · 2015/09/06
Altanhuyagaas uur leader AN bguin bndoo
irgen · 2015/09/06
G.Bayarsaihaaaaaan gej jinhene dup etgeed saihan samrah baih daa xaxaaaaaxaxaxa
шаабар · 2015/09/06
За яахав дээ. Засгийн ажил сайдтай сайдгүй яваад байж болдог л юм байна шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ гайгүй ажиллах ч юм билүү. Жил хүрэхгүй хугацаанд харж л суухаас өөр яалтай. Уг нь мэргэжлийн дагуу Баярсайханыг Эрүүл мэндийн сайд болгоод Шиилэгдамбыг өөр нэг яаманд тавьсан бол арай дээр байхсан даа. Ажил хийх нь гол зорилго биш болохоор хэн хаана байх нь огт хамаагүй бололтой юм даа. Мөн ч мунгинаж байна шүү. Ерөнхий сайд өөрийн толгойгүй байхын жишээ энэ байх даа зайлуул.