Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллалаа
2015/09/06
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Газрын ундраа” ХХХ-ийн тариан талбайд очиж улаан буудайн ургацын байдалтай газар дээр нь танилцаж, тариаланч, механикжуулагчидтай уулзаж ярилцлаа. 2300 га эргэлтийн талбайтай, жилдээ 1200 орчим га талбайд улаан буудай тариалдаг тус компани өөрийн бүсэд нутагшсан дютесценз 936, Дархан 34, Алтайский 90 сортын үрээр тариалдаг гэж компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. 2001 оноос Дархан 34 сортыг үржүүлэн өөрийн үртэй болсон бөгөөд энэ элит үр нь ганд тэсвэртэй, тогтвортой арвин ургацтай, гурилын гарц болон чанар сайн үнэлэгддэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/10791#sthash.C5yj4GOs.dpuf
Зочин · 2015/09/06
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399