08:30 цагт: Нийслэлийн 3-р сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт болно. Нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865, 98119897


10:00 цагт: Нийслэлийн "Өргөө" Амаржих газар 1984-1994 онд төрсөн эх хүүхдийн төрөлтийн түүх гардуулах нээлтийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа тус амаржих газрын хурлын А зааланд болно. Энэ үйл ажиллагааг нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Утас: 88034011


10:00 цагт: Ядуурлыг бууруулах, бичил бизнесийг дэмжих нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хороодод байгуулсан хадгаламж зээлийн хоршоодтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл өгнө. Утас: 88781218 325044


10:30 цагт: Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр будлиантуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн хэсэг хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандана. Утас: 96669570 


11:00 цагт: Ази тивийн аваргад амжилттай оролцож дэлхийн аваргын эрхээ авсан мөн Азийн аварга болсон тамирчдаа Спортын төв ордны боксын бэлтгэлийн зааланд хүлээн авана. 


11:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БНСУ-ын Кинсанбуг хотын ИТХ-ын дарга зочид төлөөлөгчдыг хүлээн авч уулзана. Уулзалт Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044


11:30 цагт: "Ди Жи Би" ХХК анх удаа хүний эхэсээс гаргаж авсан /Laennec/ -г албан ёсоор оруулж ирж байгаа хөгшрөлтийн эсрэг, элэгний үйл ажиллагааг сайжруулах, эрүүлжүүлэн залуужуулах, дархлааг дэмжигч бэлдмэлийн талаар Япон улсын "Japan bio product" компаний зөвлөх эмч, Дошиша Их сургуулийн “Хөгшрөлтийн эсрэг судалгааны шинжилгээний төвийн Анагаах Ухааны доктор, Профессор Савако Хибино  "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож байгаа талаарх хэвлэлийн бага хурал Барилга хот байгуулалтын яам дээр болно.


12:00 цагт: Монголын Чөлөөт ахмадын холбооны Орон нутаг хариуцсан тэргүүн Х.Амгаланбаатар, "Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгсдийн хүүхэд" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашдаваа нар "40 мянган хүнийг хэлмэгдүүлсэн нам хариуцлагаа хүлээ" сэдвээр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.