Өсвөр үеийнхэнд зориулсан “High SCHOOL” МУСК Дархан-Уул аймагт нээлтээ хийлээ
2015/09/07
"Ахлах сургууль” уран сайхны кино нь LAMSAN продакшны анхны уран бүтээл, "Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ зориулан энэхүү кино зохиолыг бичиж, продюссерээр давхар ажилласан гэдгээрээ онцлог бөгөөд гэр бүлийн нандин харьцаа, ёс зүйн хүмүүжил, зөв үерхэл нөхөрлөлийг өгүүлэх энэ кино үзэгчдэд хүрээд удаагүй байгаа ба бүх кино театруудаар гарч байгаа ба Дархан-уул аймагт 2015.09.05 нд нээлтээ хийсэн.
Энэхүү киноны үйл явдал ахлах сургуулийн нэгэн ангид шинэ охин шилжин ирж, сургуулийн бүжгийн хамтлагийн гишүүн болсноор маш сонирхолтойгоор өрнөнө. Хүүхдийн гэнэн цагаахан, нэг нэгнээ гэсэн сэтгэл, өсвөр үеийнхний үерхэл нөхөрлөлийн талаар харуулах тус кино хүүхэд багачуудад үнэхээр сургамжтай, сайхан кино болж чаджээ.
Хүүхэд залуучууд та бүхнийг ирж киногоо үзхийг урьж байна.
Ингээд та бүхэнд киноны сэтгэл татам хэсгүүдээс хүргэж байна.