Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.09.08/ үдээс өмнө 52,6 хувийн ирцтэй хуралдаж Засгийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

 

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулах тухай танилцуулгыг хийв.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90,9 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов