2015 оны 9 дүгээр сарын 07 -ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 399 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  316 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 3  бүртгэгдэж , 3 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-3, зорчигч-0. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

 

Тухайлбал: СХД-ийн нутаг Баруун салааны зам, Зээлийн автобусны буудлын баруун замд Т.Приус маркийн аво машины жолооч Е нь явган зорчигч 45  настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээсэн.

БЗД-ийн нутаг Ургах наран хорооллын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Т.Клугер маркийн А жолоочой авто машинтай мөргөлдсөн.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Хууль хэрэгжиж эхэлсэн 8 хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  356  жолоочийг илрүүлсэн байна.        

ЗХАБТХ-ийн   27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

            27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

гэж заасан. Таны амь нас хир үнэтэй вэ гэдгийг бодож нэг үзээрэй...