МАН-ын генсек Ж.Мөнхбаатар ахлуулсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна
2015/09/08
МАН-ын урилгаар улс төрийн намын удирдлагууд өнгөрсөн пүрэв гаригт Төрийн ордонд Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй санал бодлоо солилцсон билээ. Энэ уулзалтаас улс төрийн намуудын удирдлагуудын төлөөлөл оролцсон Сонгуулийн хуулийн ажлын хэсэг байгуулж, үүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар удирдуулж, ажиллахаар болсон. Тэгвэл энэ ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар хурлын танхимд болж байна. Танхимд хүрэлцэн ирсэн намын удирдлагууд Р.Бурмаа гишүүний ахалж боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийг суурь дэвсгэрээ болгож дээр нь санал тоолох хар машин, сонгуулийн тэгш гараанаас нэр дэвшигчдийг өрсөлдүүлдэг байх гэхмэтчилэн заалтуудаа шигтгээд явах уу, эсвэл Монголын улс төрийн намууд хамтдаа цоо шинэ Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах уу гэдэгт санал бодлоо солилцсон юм. Хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд парламентад суудалтай таван намын гаргаж чадаагүй хуулийн төслийг улс төрийн 22 нам цоо шинээр боловсруулна гэдэг боломжгүй гэсэн санаа дэвшүүлж байлаа. Тиймээс Р.Бурмаа гишүүний боловсруулсан хуулийн төсөл дээр суурилж зарчмын гол гол асуудалдаа өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй гэсэн саналтай хүн олон байлаа. Түүнчлэн зарим намын дарга нар Р.Бурмаа сайд Сонгуулийн хуулийн төслөө таг дарчихаад парламентад суудалгүй намуудад өгөхгүй байгаа гэх гомдол мэдүүлж байсан. Үүнд АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр “Сонгуулийн хуулийн төслийг Р.Бурмаа сайд нууж, хаасан зүйл байхгүй” гэсэн тайлбар өглөө. Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн анхдугаар хуралд Монголын улс төрийн 15 гаруй намын төлөөлөл оролцож, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байна. Хуралдаан Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд үргэлжилж байна.
Ц.Анир
Зочин · 2015/09/08
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т И