Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Н.Батцэрэгийг  томилох эсэхийг дөнгөж сая  УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Түүнийг сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байхад гишүүд асуулт асууж, санал хэлсэн.  Тухайлбал,

УNХ-ын гишүүн О.Болд: Зайсангийн оршин суугчдийн асуудлыг шийдэх үү?

УИХ-ын гишүүн  Н.Батцэрэг: Д.Оюунхорол сайд байхдаа гүйцэд хийгдээгүй юм байна. Хуулийн даг УИХ-ын гишүүн Я.Содбаатар: С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Сайд нар чинь хэд хоногийн настай вэ? Засаг тогтворгүй байгаа чинь Монгол төрийг сүйрүүлж байна.  Манайд итгэх итгэлийг байхгүй болгож байна. 1996-2000 онд  та нар 4 удаа Засаг сольсон.  Одоо сайд болоогүй хүмүүсээрээ дахиж Засаг байгуулах юм уу?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Сарын өмнө энэ танхимд ярьж байсан  МАН-ын бүлгийнхэн юу ярьж байсныг санаачээ гэж хүсмээр байна.

УИХ-ын гишүүн  Л.Цог:  Улс төдэрийн тогоонд хэд хэдэн удаа дэмжигдсэн хүний хувьд Н.Батцэрэгийг дэмжиж байгаа. Нэг хэлэхгүй байж болохгүй зүйл байна.  Улсын шүүхийн тайлбар.  Зөвшилцөл гэдэг үгийг өөрчилмөөр байна.

УИХ-ын гишүүн  Д.Батцогт:  Дэмжиж байгаа.  Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийгээд байна. Буруу байна шүү гэсээр байхад нутгийн ардууд бослого хийх хэмжээнд хүрээд байна. Үүнийг яаралтай зогсоо? Эсвэл нөхөн сэргээлтийг түргэвчилүүлмээр байна. Үүнийг яаж шийдэх вэ

УИХ-ын гишүүн  Н.Батцэрэг: Хууиар зохицуулсан харилцаа. Хуулиндаа нийцүүлээд ажиллана. 

УИХ-ын гишүүн  Д.Арвин: Урт нэртэй хууль, Төрийн завхарлыг  болиулахад анхаараарай гэх зэргээр  санал, захиасыг хэлсээр байлаа.  

Улмаар гишүүд гишүүдийг үг хэлсний дараа  санал хураасан.  Санал хураалтад  59 гишүүн оролцсноос 52 нь зөвшөөрснөөр Н.Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилсон байна. ы

 

 

H.Батцэрэгийн намтар:

Н.Батцэрэг 1976 онд ЕБДСургууль, 1982 онд ЗХУ-ын Свердловск хотын УПК, 1992 онд Улс төрийн боловсролын академи тус тус төгссөн.

Тэрбээр, 1982-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, эрхлэгч,1990-1992 онд Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1992-1996 онд Аймгийн Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Тэрбээр 2000-2003 онд Хувийн хэвшлийн салбарт компанийн зөвлөх, захирал, 2003-2004 онд Налайх дүүргийн Ардчилсан намын дарга, 2005-2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх, 2006-2007 онд Шадар сайдын ажлын албанд зөвлөх, 2007-2008 онд Монгол Улсын Сангийн дэд сайд, 2009-2012 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн.

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн ахлагчаар ажиллаж байна.  Орос хэлтэй.