УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Хуралдаанаар Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдад, З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдад, Б.Болорыг Сангийн сайдад, Н.Батцэрэгийг  Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын  сайдад тус тус томилсон.

Дөнгөж сая М.Зоригтыг  Зам тээврийн сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ.  Улмаар олонхийн саналаар буюу  87.5 хувийн саналаар  дэмжиж, сайд боллоо.

 

Зам тээврийн сайд М. Зоригтын намтар:   1972-1982 онд 10 жилийн 8-р дунд сургууль, 1982-1990 онд Прага хотын Техникийн Их Сургууль, ШУТИС-ийг тус тус төгссөн.  Инженер, эдийн засагч мэргэжилтэй.

 Тэрбээр 1990-1992 онд *Монголын Оюутны Холбоо*-ны ерөнхийлөгч, 1992-2004 онд *Бодь Интернэшнл* ХХК-ий гүйцэтгэх захирал, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд *Бодь* группын ерөнхийлөгч, 2009 оноос *Зүүн хойд Ази* нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, 2012 оноос МоАХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байсан. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна. 

  2010 онд Алтангадас одонгоор, 2012 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.  Англи, орос, чех хэлтэй.