Өршөөлийн хууль, бүрэн эрхийн асуудлаас болж М.Батчимэг гишүүн хэргээс ”мултарч” байгаа юм биш биз?
2015/09/09
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноосон талаар мэдээлэл сар гаруйн дараа дуулиан тарьж байна гэхэд болно. Сар гаруйн өмнө гэж байгаа нь уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд болж дээрх шийдвэрийг гаргасантай холбоотой.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч төрийн нууцтай холбоотой хэрэг учир нам дарагдан өнгөрсөн нь энэ бололтой. Хэргийн талаар уг шүүхээс дэлгэрүүлэх гэсэн боловч “Төрийн нууцтай холбоотой мэдээлэл учир хэнд ч, ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өглөө.
Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүгчээр С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нар ажилласан бол өмгөөлөгчөөр С.Өлзийхүү, Б.Мөнхдалай нар оролцсон байна.
З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсонучир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна.
Хамгийн гол нь эх орноосоо урвасан гэх хэрэгт буруутгагдсан З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх байсан гэх мэдээлэл өнөөдөр дэлгэгдсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байгаа юм.
Тэрбээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан аж. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан билээ. Мөн М.Батчимэг гишүүний хувьд Тайванийн Улс төрийн их сургуулийн Улс төр судлалын магистрантурт сурч төгссөн юм.
Тэгэхээр энэ асуудал яахын аргагүй дуулиан тарихаас өөр аргагүй юм. Учир нь М.Батчимэг гишүүн Тайвань улсад ажиллаж байсан. Гэтэл зөвлөх нь Тайвань улс руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргасан болж таарч байгаа юм.
Тэгэхээр эх орноосоо урвасан хэргийн цаана төрийн нууцыг задруулсан гэх этгээд байх нь дамжиггүй. Энэ эрхэм далд байдлаар дарагдан өнгөрч байж болзошгүй юм. Мөн эх орноосоо урваж мэдээлэл дамжуулсан гэж үзвэл мэдээллийг өгсөн хүн гэж байж таараа. Тэгэхээр мэдээлэл өгч байсан хүн хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ.
Өнгөрсөн удаад манай сайт Өршөөлийн хуульд ороогүй заалтуудад төрийн нууцтай холбоотой зүйл заалтыг тусгаж өгөөгүй байгаа нь учир дутагдалтай байна гэж мэдээлж байсан.
Тэгвэл уг хэргийн гол эзэн нь Өршөөлийн хуульд хамрагдаж, нөгөөтэйгүүр “бүрэн эрх”-ийн асуудал яригдаж хэргээс мултарч байж болзошгүй гэх бор шувуу нисч байна.
Дашрамд хэлэхэд, М.Батчимэг гишүүн энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө "Хэргийн талаар мэдэхгүй байгаа төдийгүй хувиараа орчуулга хийж байсантай нь холбоотой байх" гэсэн зүйл ярьжээ.
Д.Дуулим
Эх сурвалж: 24tsag.mn
Зочин · 2015/09/09
МАХНын удирдлагууд 1990 оноос өмнө нарт өмч хөрөнгө хэрэггүй нам засаг чинь тэжээнэ гэж хууран мэхэлж Монголчуудын бүх мал хөрөнгийг нийгэмчлэх нэрээр дээрэмдэн авч ганц Оpос улсаас хараат байлгаж Орос улс нь хямралд орж 1990 онд МАН-ын балгаар Монгол улс амаараа шороо үмхэж баларсан.Ямарч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна, тэгээд Монгол улсыг хөгжүүлнэ гэхэд эрүүл саруул ухаантай хүмүүс итгэж болно гэж үү? МАН 80 жил дангаараа засгийн эрхийг барьсан туршлагатай гээд байгаа, Mонголоос бусад социалист гэж байсан улсууд Оросын зээл тусламжаар өөрийын орондоо ган хайлуулах болон авто машин,трактор, зэвсгийн үйлдвэрүүд байгуулчихсан. Гэтэл манай ард иргэд 1990 онд Ардчилал ялтал нолийн цаас, дамск, скочоо ч мэдэхгүй, хүүхэд, настай хүмүүсээ бие засуулдаг горшоконд хүнд идээ тавьж өгдөг тийм бүдүүлэг байсан нь харамсалтай үнэн. Монгол улсыг ардчилсан намаас өөр дээш нь татах хүчин байхгүй. ШҮ.ХӨДӨ
туяа · 2015/09/09
монгол улсаа оршин тогтноход ямар их хүч чадал сэтгэл зүрхээрээ тэмүүлэн байж СҮХБААТАР ЖАНЖИН + БОДОО + ДАНЗАН +ЧОЙБАЛСАН + ЦЭДЭНБАЛ = ЭДГЭЭР СУУТНУУД ЖИНХЭНЭ МОНГОЛ УЛСЫНХАА ГАЗАР ШОРОО +ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ НҮД ЦАВЧИЛГҮЙ АЖИЛЛАЖ ОДООГИЙН ЭНЭ МОНГОЛ УЛС ын үндсэн суурийг бататган хойч үе бидэнд үлдээсэн . ...... Монгол улсынхаа газар нутагт хүйн холбоогоор эхээс төрж хүмүүжээд = эх орныхоо нууц мэдээлийг худалдаж эх орныхоо эсрэг харийнханы тагнуул болж ажиллана гэж үү .....????? итгэхэд бэрх аюултай мэдээлэл сонслоо ??? хэлэх ч үг алга ? монгол хүн бидэнд эх орон минь л оршин тогтнож б айвал ард түмэн бид амар амгалан аж төрөх болно .