Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан болов
2015/09/09
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж зөвлөмж гаргав.
Уг шийдвэрээр “Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжиж, эрх зүйн үндсийг нь бүрдүүлэхийг УИХ-д, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг тунхаглаж тогтоол гаргах, бусад улс, олон улсын байгууллагаар дэмжүүлж, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт тус тус зөвлөмж болгожээ.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулах, улс орноо улс төр, дипломатын аргаар батлан хамгаалах зорилтын үүднээс төвийг сахих чиглэлээр явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаагаа хэлбэржүүлж тунхаглах нь зүйтэй гэж ҮАБЗ үзсэн байна.
Төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэгт туссан нь Монгол Улс байнга төвийг сахих статусаа тунхаглах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгаа юм.
Зочин · 2015/09/10
МАН АМЛАЛТАА ХАГАС ДУТУУ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВЬЧИХСАН МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ, ОЮУ ТОЛГОЙГ МАН-ЫН САЙД ЗОРИГТ, БАЯР НАР ГАДААДАД ЗАРААД БУРУУГ БАЯЦОГТРУУ ЧИХЭЭД ХААНА БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ НУУГДЧИХСАН. МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР ӨР ТАВИХГҮЙ ГЭЭД ЯАХ Ч БИЛЭЭ .ТЭГЖ МӨНГӨ БОСГОЖ ИРЭЭГҮЙ БОЛ БҮР Л ХЭЦҮҮДЭХ БАЙСАН БАЙХ ДАА. АН МАН ШИГ 100-ГААД ЖИЛИЙН ТУРШЛАГА БАЙХГҮЙ Ч ХЭЦҮҮ БАЙХАД ТҮҮНЭЭС Ч ИХ ЮМ ХИЙСЭН ХИЙСЭН ..88583399
Зочин · 2015/09/09
ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ АЛААД ТЭДНИЙ БАЙГУУЛСАН БАЙГУУЛСАН МАН-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ МАХН ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН ТЭДНИЙГ 1 ЛАМ ИРЖ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ БАЙСАН ОДОО Ч ЯГ ЭНЭ АРГА БАРИЛААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА ЧИНЬ ХУДЛАА ЮУ АЛУУРЧИН НАМЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АА. ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. БАС ХУДЛАА ЮУ. НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВСАНААС БОЛЖ ӨӨРИЙН АМЖИРГААНЫ МАЛ ХӨРӨНГӨГҮЙ АРД ИРГЭД 1988-89 ОНД ОРОСЫН УГЖНААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛЖ 1990 АМААРАА ШОРОО ҮМХСЭН. ХУДЛАА ЮУ. МИНИЙ ААВ ЭЭЖ , ЭМЭЭ, ӨВӨӨ Ч НААД АЛУУРЧИН НАМЫН ЧИНЬ ГИШҮҮН БАЙСАН. БИ ӨӨРӨӨ Ч ХҮНДЭЛЖ ДЭЭДЭЛЖ ЯВСАН. ТЭР ҮЕД ИЙМ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ АДАГИЙН БУЗРЫН НАМ ГЭДГИЙГ МЭДДЭГГГҮЙ БАЙЖ ДЭЭ.НААД БУЗАР АЛУУРЧИН НАМТАЙГАА ЯМАР ҮХСЭНДЭЭ ЗУУРАЛДААД БАЙГАА ЮМ БЭ? ЖИЙЖ ХАЯАЧ. ШҮ ХӨДӨЛГӨӨН