2015 оны 9 дүгээр сарын 08 -ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 374 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  272 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10  бүртгэгдэж , 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-7, зорчигч-7. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

 

Тухайлбал: СХД-ийн нутаг Баруун салааны зам, Тэс Петроллиум  ШТС-ын хойд замд  N.Wingroed  маркийн авто машины жолооч Б нь N.Sunny   маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж  зорчигч 06 настай эрэгтэй Т нарын 3 хүн гэмтсэн.

БГД-ийн нутаг Энхтаййваны өргөн чөлөө Ард даатгал ХХк-ны хойд замд Т. Prado  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 39 настай эмэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн Явган зорчигч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон.

     МУ-ын ЗХАБТХ-ийн 54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан.

Иргэн таниас хотын соёл эхлэнэ.