“Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажавыг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан учраас ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал нисэх буудлын хяналтын бүсэд хууль бусаар Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг худалдаалсан нь М.Даваажавын анхаарал болгоомжгүй байдлаас үүдсэн хэмээн халсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.  

Одоогоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шинэ дарга томилогдоогүй бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.