34 согтуу жолооч саатуулагдсний 3 нь зам тээврийн осол гаргажээ
2015/09/11
2015 оны 9 дүгээр сарын 10 -ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 270 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж , 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 9, зорчигч-7. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 58 үүнээс сургуулийн насны 5 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал: БЗД-ийн Энхтайваны өргөн чөлөө, ХААЯ-ны урд замд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS маркийн автобусны жолооч Г нь зорчигч 68 настай эмэгэй С-г унагаж гэмтээсэн.
СБД-ийн нутаг Нарны зам, ЗЦГ-ын баруун замд Benz маркийн авто машины жолооч нь Т. Estima маркийн авто машинтай мөргөлдөж, ослын газрыг орхиж явсан.
Шинэчлэн батлагдсан Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйл.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ үл биелүүлэх
34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байна.