Энэ жилээс буудайны үнийг зах зээлийн зарчимд оруулна
2015/09/11
Газар тариалангийн салбарт хүндрэл гарсан учраас засгийн газраас шат дараатай зохицуулалт хийж байна. Тухайлбал ганд ургацаа алдсан тариаланчдад тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар болжээ. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахдаа хүүгүй байна. Гэхдээ бүгдийнх нь зээлийг хойшлуулахгүй. Тодруулбал ургацынхаа хэдэн хувийг алдсан байгааг яамнаас тодорхойлно. Хэрэв ургацынхаа 50 хувийг алдсан байвал зээлийн 50 хувийн эргэн төлөлтийг хүүгүй хойшлуулах юм.
Зээлийн эргэн төлөлт дээр тариаланчдад хөнгөлөлт үзүүлэхээс гадна гурилын үнийг зах зээлийн зарчимд шилжүүлэхээ мэдэглээ. Өмнө нь засгийн газраас нэг тонн буудайг хэдэн төгрөгөөр зарахыг тогтоож өгдөг байсан. Энэ жилээс энэ зохицуулалт үгүй болно.
Буудайн үнийг зах зээлийн зарчимд шилжүүлснээр гурилын үнэ өсөх нөхцөл үүснэ. Үүнийг зохицуулах гурван талт хэлэлцээр хийх юм. Иргэдийг төлөөлж засгийн газар, гурилын үйлдвэр, тариаланч нар хэн хэнийхээ эрх ашиг нийцүүлсэн шийдвэрт хүрнэ. Нөхцөл байдал хүнд байгаа учраас 3 тал 3-уулаа сэтгэл хангалуун шийдвэрт хүрч чадахгүй гэдгийг санууллаа.
Ургац алдсан учир улсын хэмжээнд 106 мянган тонн буудай, 30 гаруй мянган тонн үрийн буудайг импортлох асуудал гарч ирээд байгаа. Тариаланчдаа дэмжихийн тулд гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаас авсан буудайны хэмжээнээс хамаарч импортын буудайг өгнө. Өөрөөр хэлбэл гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаас хэдий хэр буудай авна тэр чинээгээр импортын буудай авах эрхтэй болно гэсэн үг.
Импортын буудайг хүйтрэхээс өмнө буюу буудайны үнэ өсөхөөс өмнө засгийн газар өөрөө оруулж ирнэ. Импортын буудай хэдэн төгрөгөөр орж ирэхээс хамаарч дотоодын буудайны үнэ хэд байх нь тодорхой болох юм. Үүгээр дотоодын буудайны үнэ тэнгэрт хадахаас сэргийлнэ гэсэн үг.
Зочин · 2015/09/11
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? МАН үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр өнөөгийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин МАН-ын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өм