Дорнодчууд газрын тос, нефтээрээ дэлхийд алдартай
2015/09/12
“Бид Монголдоо хайртай 2015 түншлэл” төслийн багийнхан өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна. Түүхэндээ домог болсон олон сайхан газрууд дурсгалтай эл аймгийг хүмүүс Мэнэн Тамсагийн тал, цэнгэг усны нөөц болсон Буйр нуур, Ононгийн шугуй, Хяданы туур, Хэрлэн барс хотын туурь зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаас гадна 1939 оны түүхэн Халх голын дайны их талбараар нь ард түмэн андашгүй мэднэ. Түүнээс гадна эл аймгийн түүхэнд тод томруун дурсагдах баатар, генералууд олонтай аймаг юм. Тухайлбал, ХХ зууны хувьсалчдын манлайлагч Хорлоогийн Чойбалсан, Ж.Дамдинсүрэн, 1990 онд нэрт улс төрч С.Зориг гэх мэт түүхэн улс төрчүүд төрөн гарчээ. Түүнээс гадна, эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнг сайн мэдэх билээ. Тус аймгийн хувьд Ардын Засгийн 1931 оны арванэгдэгдүгээр 6-ны өдрийн тогтоолоор Дорнод аймгийг байгуулсан. Засаг захиргааны хувьд 14 сум, 66 багт хуваагддаг бөгөөд 55 хувь нь аймгийн төвд өдгөө амьдарч байгаа ажээ. Мэнэнгийн тал, Матадын өргөн талуудаас гадна, Дорнод талын үзэсгэлэн болсон Буйр нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрмүүд, Онон Балжийн байгалын дурсгалт газруудтай, болон архелогийн үеийн ховор олдворууд олонтой юм байна. Дорнод аймаг үйлдвэрлэл хөгжсөн бүсийн зүүн тулгуур төв болон өргөжиж байна. 14 сум нь төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон, төмөр замын Баян түмэн тасгаас ОХУ-ын өвөр байгалын хязгааргаас гадна Хятадын Манжуур хотоор дамжин Европын орнуудаар харилцаа холбоо тогтоох бүрэн боломжтой гэнэ. ОХУ тай байнгын холбоотой хилийн хоёр боомт ажиллаж байна. Түүнээс гадна хойд хөршийнхөө Чиат муж, Агын буриадын үндэсний тойрог, БНХАУ-ын Өвөрмонголын Хөлөнбуйр хот, Хянган аймагтай, нийгэм соёл, эдийн засаг, худалдааны шууд бус харилцаатай. Мөн түүнчлэн аймгийн түүхт дурсгалт газрууд, байгалын өвөрмөц тогтоцоороо алдартайгаас гадна Халх голын хөвөөнд Японы 1000 гаруй байлдагчийн булш булаатай байдаг гэсэн тоо баримт бий.
Тус аймгийн брэнд онцлог бүтээгдэхүүн нь газрын тос, нефть, малчдын эрхлэн гаргадаг цагаан идээ, нутгийн иргэдийн хийж бүтээсэн гар урлал, дарханы бүтээлүүдээрээ алдартай ажээ. Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компани газрын тосыг гарган дэлхийн зах зээлд нийлүүлдэг эрэлтэл тулгуурласан хэрэгцээт бүтээгдэхүүн юм. Цаашид ч шавхагдашгүй газрын баялаг, газрын тосны нөөцөөрөө аймгаа алдаршуулах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Мөн “Анчир” компанийн зүгээс байгалийн цэвэр оригналь жимсээр дарс, виски хийж зах зээлд гарган экспортолдгоос гадна “Ононгийн шугуй” гэсэн цагаан архиараа алдартай аймаг ажээ. Гаднаас ирсэн гийчин зочид дээрх архинд нь дуртай байдаг гэнэ шүү. Мөн “БД” ХКК “Дорнод” гэсэн нэртэй цэвэр уснаас гадна долоон нэр төрлийн жимсээр ундаа үйлдвэрлэж гаргадагтай төслийн багийнхан танилцсан юм.
Хойд талаараа ОХУ-тай хиллэж, зүүн талаараа БНХАУ-ын Хөлөн буйр, Хянган аймагт , баруун урд, баруун талд Сүхбаатар, Хэнтий аймагт хиллэдэг юм. Зүүн бүсийн тулгуур төв бөгөөд хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалт арвинтай аймаг ажээ. Байгалийн нөөц газар арвинтай бөгөөд Халх голын бүс нутгийг Дорнодын төдийгүй Монголын нөөц газар ажээ. Монгол улсад өөрийн гэсэн өнгө төрхийг гаргаж хөгжиж байгаа аймаг бөгөөд зүүн бүсийн аймгууд дундаа бүтээн байгуулалт өрнүүн байгаа аймаг төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сурууль соёл, хувийн орон сууц, үйлчилгээний газрууд олныг барьсан харагдана билээ.
Зочин · 2015/09/12
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т