Д.Цогтбаатар: “Халх голд чөлөөт бүс байгуулах тухай” тогтоол нь Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн
2015/09/12
Өнгөрсөн долдугаар сарын 09-ний өдөр Улсын их хурал Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн өргөн барьсан "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай төслийг хэлэлцэж, дэмжин УИХ-ын 75-р тогтоолыг батлан гаргасан байдаг. Энэ нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс үүнийг эсэргүүцэн түр хороо байгуулагдсан бөгөөд өчигдөр өмгөөлөгч Г.Батбаяр, Нутгийн удирдах зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, ТББ-ын тэргүүн нар Дорнод аймагт ажиллаж байна.
Дорнод аймагт орших Халх голын бүс нутаг нь Монгол орны үзэсгэлэнт байгальтай, экологийн онцгой ач холбогдолтой, нөөц бүс нутаг билээ. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаас хойш энэ газарт чөлөөт бус байгуулах тухай яригдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол орны нөөц нутгаар дархлагдах энэ бүс нутгийг гадны өндөр хөгжилтэй улсад өмчлүүлж, түрээслэх тогтоол гараад буй. Гэвч энэ нь бэлчээрийн даац, байгалийн тэнцвэр алдагдаж буй энэ үед маш аюултай үр дагавар авч ирнэ гэдгийг энэ салбарын мэргэжилтэн, судлаачид хэлж байгаа юм. Мөн Дорнод аймгийн нутгийн зөвлөл болон нутгийн иргэдийн хувьд ч дээрх тогтоолыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.
Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Д.Цогтбаатар энэ талаар хэлэхдээ “Халх голд Чөлөөт бүс байгуулах нь зөвхөн Дорнодчуудын асуудал биш. Энэ асуудал улс орны бүх хүрээнд яригдаж байна. Бидний зүгээс ажлын хэсэг гаргаж, хоёр өмгөөлөгчтэйгээр энэ асуудлаар ҮЦХ болон УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлсэн. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж Монгол улсын Үндсэн хуульд байхгүй. Тиймээс “Халх голд чөлөөт бүс байгуулах тухай” тогтоол нь Үндсэн хууль болон түүнтэй холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ тогтоол нь баяр наадмын өмнөхөн батлагдсан нь өнгөрсөн түүхээ давтах гэж байгаатай адил юм. Сум орон нутгийн иргэд энэ мэдээллийг саяхнаас авсан. Нутгийн иргэд бид нэгдмэл байр суурьтайгаар Халх голын бүс нутагт чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа” гэв.
Зочин · 2015/09/14
Элдэв баяр болон Баасан гаригт гарсан бүх тогтоол хуулийг АТГ ТЕГ ЦЕГ ууд анхааралтай судлаж үзэх хэрэгтэй дээ. Гаршсан 76 энэ л өдрүүдэд но той юмаа хийгээд байгаа юм даа.
Зочин · 2015/09/13
Burmaa said chine iim yum yarihgui l baisan sh dee gadniihand zarah tureesleh ashigluulah talaar yu ch baihgui yamar ch tiim asuudal baihgui geed bsn shuu dee
Зочин · 2015/09/12
АН мөхөж байж Монгол хөгжинө. энэ бол 100 хувь үнээн.
Зочин · 2015/09/12
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т