Өш хонзонтнууд Монголд юу бүтээх вэ?
2015/09/14
Монголын улс төрийн гол тоглогчоор зургаан жилийн дараа Намбарын Энхбаяр дахин тодорлоо. Түүнийг шоронд хийгээд ч зургаан жил л тогтоон барих хүч бусдад нь оршиж байж. Одоо Засгийн газар, УИХ-ын хувь заяа зөвхөн Н.Энхбаярын гарт байна. “Маргааш” болох сонгууль ч мөн адил. Цаашилбал, Монгол улсад мөнгө орж ирэх эсэх, эдийн засгийн хямралыг гэтлэх эсэх, залуус итгэл үнэмшил, үзэл бодлоороо улс төрд алхах эсэх, ард түмэн ажилгүйдлээс ангижрах эсэх, авлига асан дүрэлзэх эсэх, иргэд төрд итгэх эсэх гээд нийгмийн хөгжлийн суурь асуудлууд түүнээс хамаарч байна. Үүнийг нотлох энгийн бөгөөд ойрын баримт бол Өршөөлийн хууль. Засагдах, засагдахгүй нь хамаагүй. Энэ хууль Монгол төрийн босгоор алхаад ороод ирсэн нь аймшиг юм.
Одоо, улс төрд хамгийн том хожил авч чадаж байгаа Н.Энхбаярыг албан тушаалын хэнээтнүүд, аялдан дагалдагчид, урвагчид, өш хонзонтнууд олон арваараа дэмжиж эхэллээ. АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН, Иргэний хөдөлгөөнүүд, их хуралд суудалгүй намууд, бие даагчид гэхчилэн улс төрийн бүх өнцгөөс түүнд хүч нэмж байна. Тэднийг нэгтгэж байгаа хүчин зүйл ньӨШӨӨ АВАЛТ. Яагаад ийм зүйл болчихов?
Олон хүний олж харж байгаагаар, жаран нас шүргэж яваа Н.Энхбаярын толгойд өшөө авалтын “мангар том” мастер план бүрэлджээ. Ц.Элбэгдоржтон, С.Баяртангуудаас амьддаа амжиж өшөө авах зорилго л түүнд үлдэж. Түүнийг дагаж, дэмжиж буй хүмүүст өшөө авалтын ХУВИЙН ТЭМДЭГЛЭЛ бас байх аж. Ажилд орж чадаагүй, сонгуульд нэр дэвшээгүй, намдаа тоогдоогүй, олигтойхон тендер хусаагүй, авлигын хэргээр шоронгийн хаалга татчих гээд байгаа гэхчилэн хувийн шалтгаанаар нь Н.Энхбаярын багт багтаж байгаа улс төрчдийг хэдэн бүлэгт хувааж болмоор санагдана. Тэдний нийтлэг шинж нь өшөө авалтын сэтгэхүй. Даргаас, найзаас, намаас гэх мэт. Эсвэл Н.Энхбаярын хонзонг тайлалцаж, өөрөө ТОМРОХ ХҮСЭЛ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “төрүүлсэн” МАХН-ын дотоод улс төрөөс гадна хоёр том нам дээр яг үүнтэй төстэй үйл явц өрнөж байна. Н.Энхбаярын намыг “хийсэн” МАН-аас түүнд хандарч буй улс төрчид эхнээсээ ил болж эхэллээ. МАН-ын нарийн бичгийн дарга асан, тус намаас УИХ-д сонгогдож байсан Ж.Сүхбаатар гэдэг залуу хамгийн сүүлд “удирдагчтай” хамт байгаагаа олон нийтэд “зарлав”. Хойд Солонгос маягийн бишрэн шүтсэн “аялгатай” түүний пост сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээнд газар авлаа. Хүн өөрийн дотоод итгэл үнэмшил, үзэл бодлоороо улс төрийн аливаа үйл хэрэгт оролцож болох ч энэ цаг үеийн залуусын сонголтыг харахад тэс өөр мэдрэмж төрөөд байна. Энэ бол зүгээр л ганцхан жишээ. Бүлэг фракциараа Н.Энхбаяртай нэгдэх,ЭВСЭХ ХҮСЭЛТЭЙ ТОМ МАСС Ардын намд бий болсон нь
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү
Зочин · 2015/09/14
Н. ЭНХБАЯР ӨЧНӨӨН ЖИЛ САЙД, ИХ ХУРЛЫН ДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙЖ БАЙХДАА МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙХ ЧИНЬ ЯАСАН ЮМ. АВИЛГЫН ХЭРГЭЭР ШОРОНД ОРООД НЯМДОРЖИЙГ ХАРААЖ БАЙХДАА ГЭНЭТ ЦООРООД УХААНТАЙ БОЛЧИХОО ЮУ. ОДОО БҮҮ МӨРӨӨД. ТИЙМ ШУДРАГА ЮМ БОЛ ТИЙМ ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ АВИЛГАЛД АВСАН МӨНГӨӨ ӨВӨРТЛҮҮЛЭЭД ГАДААДАД НУУГДУУЛСАН ИНТЕРПОЛООР ХАЙЛГААД БАЙГАА ТӨРСӨН ДҮҮ ЭНХТУЯАГАА ХАА БАЙГААГ НЬ ЗААГААД ӨГӨХ ЁСТОЙ. ЭНХБАЯРТ ТИЙМ ӨЧҮҮХЭН Ч ЁС СУРТАХУУН БАЙХГҮЙ. МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮМ БАЙХ ДАА.
Зочин · 2015/09/14
100-ААД ЖИЛ МАН ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРИХДАА УХААЛАГ БАЙЖ ЧАДАЛГҮЙ МУУГАА ХАРУУЛЖ АРД ИРГЭДИЙНХЭЭ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВСАНЫ УЛМААС ӨӨРИЙН ӨМЧГҮЙ АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОС АХЫН УГЖНААС ХАГАЦАЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРСАН. ОРОС АХ НАР ЮУН МОНГОЛЫГ ТЭЖЭЭХТЭЙ МАНАТАЙ ӨӨСДӨӨ ДАМПУУРСАН ЮМ ЧИНЬ . АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ МОНГОЛЫН АРД ИРГЭД АВРАГДСАН. 100 ЖИЛД ТУРШЛАГАЖААГҮЙ МАН-ЫГ АРД ИРГЭД НУЛМИЖ ХАЯХААС ӨӨР ЯАХ ЁСТОЙ ЮМ.БИДНИЙ НАЙДЛАГА БОЛ 1990 ОНД ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД МОНГОЛЧУУДЫГ ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВАРЧ ЧАДСАН АН Л БАЙНА. БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ 3, 4, 10 ДАХЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН 1000-Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ. ШҮХ 88583399

энхбаяр их өрийг тэглэсэн. элбэгдорж их идсэн
шаабар · 2015/09/14
санал бодлоо солилцмоор л байна. Улс орон дампуурах нь тодорхой болсон энэ үед ард олны санаа бодолыг сонсох нь зөв байх. Харамсалтай нь манай эрх баригчдад тийм хүсэл байхгүй.