Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Өршөөлийн хуультай холбоотойгоор  мэдээлэл хийлээ. Тодруулбал Өршөөлийн хуулиар цөөн хүний 4 их наядыг өршөөж байснаас  хоёр сая иргэний зээл болох  1.5 их наядыг  өршөөх хэрэгтэй гэсэн бөгөөд энэ талаар  тооцоо судалгаа гаргаснаа хэлж байлаа. 
Тиймээс энэ ажлын эхлэл болгож  иргэдийн байрны зээлийг өршөөлийн хуулиар тэглэхийн тулд иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг танилцуулж байгаа юм. Улмаар уг төслийг  батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж, шаардлагыг өнөөдөр хүргүүлж байна.