Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2015/09/15
УИХ-ын ээлжит бус чуулганы хаалт өнөөдөр болно. Хаалттай зэрэгцэн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг үргэжлүүлэн хэлэлцэх юм. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр Шударга ёс эвслийн бүлгээс Өршөөлийн хуулийн хоригт гол шалтгаан болоод байгаа авлига албан тушаалтай холбоотой 350 тэрбумын хэрэгт холбогдоод буй 100 гаруй хүний нэрийг ил гаргахыг шаардаж, хуулийн хүрээнд ажлын таван өдөр уг хуулиар завсарлага авсан.Завсарлага энэ долоо хоногт дуусч байгаа бөгөөд өнөөдөр 09.00 цагт уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх болно.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болон 10.00 цагт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно
А.Баярмаа
Зочин · 2015/09/16
МОНГОЛЫГ ХЭДЭН ТҮМЭЭР НЬ АЛДАГ МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ХУЖАА ЦУСТАЙ УЛСУУД БАЙДАГ БАЙХ. ИЧИЖ ҮХЭЭСЭЙ .ДООРХ ХУЖАА НАРЫН ЗУРАГ ЯГ АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД БОДИТ ДҮРЭЭРЭЭ БАЙНА. ӨӨР САЙХАНААР ХЭЛВЭЛ МОНГОЛЫН ЗАЯА ГОМДОНО БИЗ ДЭЭ