35 согтуу жолооч саатуулагдлаа
2015/09/17
2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 394 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 291 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 12, зорчигч-3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 4 . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал: ХУД-ын нутаг Био комбинатын зам, 120 дугаар цэргийн ангийн урд замд Х.Верна маркийн авто машины жолооч С нь улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж зорчигч 04 настай эрэгтэй Ж нарын 2 хүн гэмтсэн.
БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, З дугаар эмнэлгийн урд замд Сутай буянт ХХК-ны Daewoo маркийн автобусны жолооч Э нь зорчигч 61 настай эмэгтэй П-г хаалганд хавчиж гэмтээсэн.
Өчигдөр зам тээврийн ослын газрыг орхиж явсан 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, БГД-ийн нутаг Өргөө кино театрын хойд замд Х.Фит маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 47 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
Зам тээврийн осол нь нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч нар нь осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах, осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа өөрийнхөө үйлдсэн ослыг хүндрүүлдэг. Осол хэний ч анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг ямагт санаж явах хэрэгтэй. Жолооч та хуулиа сайтар судлаж амжаагүй байгаа бол шинэчлэн батлагдсан ЗХАБТХ-ийн 12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах; 34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. гэж заасан байгаа тул Иргэн та хуулиа биелүүлж бусаддаа хүндэтгэлтэй хандаарай.
Зочин · 2015/09/17
хууль гарчихаад байхад үл тоосон согтуу нөхдийг 5 жилээр эрхийг нь хасаач